Category Archives: Travel Blogs

Only the best way to discover world is travel

Загасчны хотоос Казино арал

Хонг Конг арлын Central Pier буюу төв усан боомтод буугаад арав хүрэхгүй минут чемоданоо чирэн алхаад Хонг Конг Макаогийн усан онгоцны терминал дээр ирлээ. Эндээсээ 150 хонг конг доллар төлөөд Макао орохоор нэг цаг орчмын далайн аялалд гарав аа. Бага зэргийн хэмжээтэй усан онгоцонд суухад далайн давалгаанд завь далбичихад дотор их муухайрч билээ. Хятадын засаг захиргааны тусгай бүс Макао дэлхий дахинаа казиногоор алдаршсан газар билээ. Өмнө нь Макао, Тайпа, Котай гэсэн гурван арлаас Макао бүрдэж байсан бол одоо Макао Котай гэсэн 2 л арлаас бүрдэх болжээ. Учир нь Тайпа, Котай хоёр арлын газрыг дүүргэлт хийж, хиймэл арлаар хооронд нь холбожээ. Тайпа арал бүхэлдээ битүү казиногоос бүрдэх ба яг л нэг тэнгэрийн орон гэлтэй бүх зүйлс нь шив шинэхэн, нүд гялбам харагдах ажээ. Харин Макао арал 400 орчим жилийн түүхтэй, хуучин барилга байгууламж ихтэй билээ.

Continue reading Загасчны хотоос Казино арал

Advertisements

Үнэрт боомтод очсон тэмдэглэл

Далай дээр газардах нь уу? гэлтэй онгоц доошилж ирснээ хиймэл арал дээр газардаж би гэдэг хүн Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгт ирлээ. Хонг Конгийн надад төрсөн анхны сэтгэгдэл гэвэл Хятадын Сингапур гэж хэлмээр санагдлаа. Эх газрын Хятадуудтай харьцуулахад хүмүүсийнх нь бие авч яваа байдал боловсон, гудамж талбай нь ч цэвэрхэн. Ядаж л метроноос буугаад үхэх гэж байгаа юм шиг овооролдож оочерлохгүй хөөрхөөн шил шил хараад боловсон гэгч нь зогсож байгаа юм чинь. Орон орны хүмүүс аж төрөх энэ газар эх газраа бодвол өртөг өндөртэй. Таваг хоол л гэхэд 60-70 хонг конг долларын үнэтэй байх жишээтэй.

Continue reading Үнэрт боомтод очсон тэмдэглэл

Азийн Африк & APRRC

Хундан цагаан үүлсийн дээгүүр, хунан цагаан онгоц хөлөглөөд ахиад л арван мянган бээрийн өндөрт би энэхүү тэмдэглэлээ бичиж эхэлж байна. Бүтэн дөрвөн өдөр тасралтгүй үргэлжилсэн борооны дараа цэлмэг тэнгэр, нарыг олж харах мэдрэмж юутай сайхан. Ингэж хэлсний учир нь би амьдралдаа анх удаа борооны улиралаар 3000 гаруй арлаас бүрдэх Филипинд улсад ирээд буцаж байна.

Continue reading Азийн Африк & APRRC

Балид өнгөрүүлсэн 7 хоног

Үдийн нар бүлээхэн төнөөөсөн цэлмэг нартай зуны нэгэн өглөө Кута дахь буудлынхаа тагтан дээрээсээ энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Мэлрэг цэцэгс хаа сайгүй хөлд гишгэгдэж, наранд борлосон улаан шар үстэнгүүд мөргөчих шахам зөрөлдөх мотоциклтай хамт холхилдон, тэднийг ажин суух худалдаачид гээд Кутагийн гудамж Балидаа хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нь. Хаалганаасаа эхлээд л хийцээрээ ялгарах Балигийн гудам эртний гэмээр олон арван барилга байгууламжтай. Дал мод, далайн давалгаа, дарвуулт завь гээд дурсамж дурдатгалаар дүүрэн нэгэн долоо хоногийн би Балид үдээд өнөө шөнө эндээс явах гэж байна.

Continue reading Балид өнгөрүүлсэн 7 хоног

Азийн бар улсаар аяласан тэмдэглэл

Арван мянган метрийн өндөрт агаарт энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Өөрөөр хэлбэл Сингапураас Бали орох хоёр цаг хагасын нислэгийн үеэр Scoot Airlines дотор Боунинг агаарын хөлөг дотор тэмдэглэлээ бичиж эхлүүллээ. Замын минь хань болон хажууд зэрэгцэн суух том биетэй алиа маягийн Лебонон нөхөр Финланд эхнэрийнхээ хамтаар мөн л амралтаа Балид өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Би аялалын тэмдэглэлийг мөнөөх л уламжлал ёсоороо буцах замдаа бичиж байна. Энэ удаагийн аялал маань нэг сарын хугацаанд олон газраар орох учраас очсон улс бүрийнхээ дараа тус тусад нь бичихээр шийдсэн билээ.

Continue reading Азийн бар улсаар аяласан тэмдэглэл

Уурхайн жижиг хотхоноос – Улсын нийслэл болсон КУАЛА ЛАМПУР

КУАЛА ЛАМПУР, Jun 07, 2018 | Яг одоо би Малайзын нийслэл Куала Лампур хотын жуулчдад зориулсан үнэгүй автобус KL Hop-on Hop-off-т суугаад дэлхийн хамгийн өндөр ихэр цамхаг KLCC буюу Petronas Twin Tower-ийг чиглээд тэнгэр баганадсан шилэн барилгууд бүхий хотын төвөөр зорчиж байна. Нэгэн үе Британийн колони байсан Малайзын нийслэл шинэ, хуучин өнгө төрхийг чадварлаг хослуулж чаджээ. Улсынхаа төв хэсэгт байрладаг уул уурхайн жижигхэн тосгон өнөөдөр Зүүн Өмнөд Азийн гол худалдааны төв болж чадсан нь өнөөгийн Куала Лампур хот.

Continue reading Уурхайн жижиг хотхоноос – Улсын нийслэл болсон КУАЛА ЛАМПУР