Загасчны хотоос Казино арал

Хонг Конг арлын Central Pier буюу төв усан боомтод буугаад арав хүрэхгүй минут чемоданоо чирэн алхаад Хонг Конг Макаогийн усан онгоцны терминал дээр ирлээ. Эндээсээ 150 хонг конг доллар төлөөд Макао орохоор нэг цаг орчмын далайн аялалд гарав аа. Бага зэргийн хэмжээтэй усан онгоцонд суухад далайн давалгаанд завь далбичихад дотор их муухайрч билээ. Хятадын засаг захиргааны тусгай бүс Макао дэлхий дахинаа казиногоор алдаршсан газар билээ. Өмнө нь Макао, Тайпа, Котай гэсэн гурван арлаас Макао бүрдэж байсан бол одоо Макао Котай гэсэн 2 л арлаас бүрдэх болжээ. Учир нь Тайпа, Котай хоёр арлын газрыг дүүргэлт хийж, хиймэл арлаар хооронд нь холбожээ. Тайпа арал бүхэлдээ битүү казиногоос бүрдэх ба яг л нэг тэнгэрийн орон гэлтэй бүх зүйлс нь шив шинэхэн, нүд гялбам харагдах ажээ. Харин Макао арал 400 орчим жилийн түүхтэй, хуучин барилга байгууламж ихтэй билээ.

700 мянган орчим хүн амтай Макаочуудын албан ёсны хэл нь Португал, Кантонис хэл билээ. 1999 оныг хүртэл Португалын колони байсан энэ газар одоо цөөн хэдэн Португалууд л аж төрөх аж. Хонг Конгуудыг бодвол Хятадуудад илүү элэгтэй ханддаг Макоачуудын орлогын их үүсвэр нь казиногоос ихээхэн хамаарна. Засгийн газраас казино олгох зөвшөөрлөө хөнгөлснөөр 2005 онд казиногийн бизнес оргилдоо хүрчээ.

IMG_4604
Macao iconic casino – Grand Lisboa

 

Хамгийн ууган казино нь одоо 60 орчим жил болж байгаа ба голдуу хойд хэсэгтээ буюу Макао арал дээрээ байрлана. Нийтдээ 6 компани Казиногийн зөвшөөрөл эзэмших ба 30 гаруй казино өөр өөрийн онцлогтойгоор үйл ажиллагаагаа явуулна. Хамгийн том нь Лос Анжелас Сэндсийн охин компани Сэндс групп ба тэднийх Веницийн хэв маягийг шингээсэн Венитиан казиног ажлуулаад арав гаруй жил болж байгаа бол урдаа Эйфэлийн цамхагийн жижигрүүлсэн хувилбарыг босгосон Паришиан казиног хоёр жилийн өмнө ашиглалтад оруулжээ.

FullSizeRender
Me @Venetian casino

Макаогийн мөнгөн тэмдэгт патакогаар худалдаа хийх ба мөн хонг конг долларыг давхар гүйлгээнд хэрэглэнэ. Учир нь эндэхийн казиногийн гол мөнгөн тэмдэгт нь хонг конг доллар. Казинод эргэлдэж байгаа тэр их мөнгөн тэмдэгийн нөөц Макаод байхгүй учраас Хонг Конг долларыг ашигладаг байна.

IMG_4461

Макоад казинод ажилладаг нэг найз охин маань зөвхөн нэг Казиногийн улсад төлсөн татвар нэг тэрбум хонг конг доллар элбэг давдаг гэж билээ. Орлогынх нь 30 хувь нь нэг тэрбум гаруй хонг конг доллар байна гэж бодохоор энд асар их мөнгө эргэлдэж байгаа нь тодорхой. Казиногоор хэдхэн хором ороод гарахын хооронд нүдний өмнө ширээ дүүрэн чито өрөөд алдаж байгаа эрхэмийг харлаа. Нэг чито л 200 долларын үнэтэй гэхээр хормын дотор тэр хүн хэчнээнийг алдсан нь хэлэхэд ч хэцүү.

IMG_4748
Wynn-ийн өмнөх дүүжин тэргээр зорчсоны дараа

Казиногийн бүх зүйлс хачин чамин. Wynn гэх хоёр жилийн өмнө ашиглалтад орсон казино өмнөө хөгжимт усан оргилуур мөн дүүжин замыг ашиглалтад оруулжээ. Энэ тохижилтондоо л гэхэд тэрбум долларыг зарсан гэх. Мөн энэ казино доторх бүх цэцэгс амьд цэцэгс байдаг гэдгээрээ алдартай ба намайг очих үед цэцэгсээр хийсэн агаарын бөмбөлөгийг буудлынхаа нэг буланд тавьжээ.

FullSizeRender 2
Wynn casino

Макаод одоохондоо метро байхгүй. Метро баригдах гэж гүүрээ босгоод арав гаруй жил болжээ. Макао охин авилгаа авах гээд л энэ ажил гацаа биз гэх.

IMG_4587
Me @Guia Fortress

Өмнө нь загасчны тосгон байсан Макаод ирээд анх Guia Fortress гэрэлт цамхагийг харлаа. Загасчид өмнө нь энэ гэрэлт цамхагаар л баримжаалж макаод ирдэг байсан бол одоо Казиногийн элдэв тод хурц гэрэл энэ цамхагийг үзвэр төдийхөн болгож, зөвхөн гүйлт хийж эрүүл мэнддээ анхаардаг хөгшчүүд л ирдэг газар болжээ. Орой нь уулзсан Макао охидууд тэнд амьдралдаа очиж үзээгүй гэх.

Газар нутгийнхаа хэмжээгээр манай Баянгол дүүрэгтэй тэнцүү энэ арлын нэг захаас нөгөө тийш алхахад 45 минут болно.

Хачирхалтай нь оройн зоогонд ирсэн таван Макоагийн гурав нь машинтай ирлээ. Яагаад гэж асуухад бид 20 минутаас дээш алхах газрыг хол гэж үздэг гэж хариулах. Үнэ өртөгийн хувьд Хонг Конгоос арай хямд ч авч байгаа цалин хөлсний хувьд тэд эх газрын Хятад, Хонг Конгчуудаас өндөр цалин авах ажээ. Оройн хоол идсэн газраас эх газрын Хятад хэдхэн миллийн цаана харагдах ба өмнө нь Хятадууд энэ арал руу сэлээд л ирдэг байсан тухай хуучилж билээ.

IMG_4644

Макаод ирсэн хүмүүс гэгээн Паулын балгасыг хамгийн түрүүнд үздэг. 1602 онд баригдсан энэ балгас одоо хүртэл засвар аваагүй хуучин төрхөөрөө байгаа ба 1800 онд болсон түймрийн үеэр барилгын нүүрэн талаас бусад бүх хэсэг нь бүхэлдээ шатжээ. Балгасын хажууханд хамгаалалтын харш байх ба харшийн далай руу харсан 2 буланд л их буу байрлуулснаас үзвэл эрт цагт далайгаас л дайралт ирдэг байсан нь илэрхий. Харин хойд хэсэг нь хамгаалалтад зориулагдаагүй байгаагаас харвал эх газраас ирэх дайралт багатай байсан гэж цайзын тайлбарт бичээ. Энэхүү цайз дээр 1997 онд Макаогийн музейг байгуулжээ. Бид хаах цагтай нь уралдан очсон болохоор музейг нь үзэж чадалгүй буцсан даа.

IMG_4533

Макаон Гэгээн паулын балгас, бас түүхэн төв болох 22 ширхэг эртний барилгаас бүрдсэн төв талбайг ЮНЕСКО-ийн соёлын өвөөр бүртгэсэн байдаг. Макаод бүх зүйл нэг дор ойрхон байрласан болохоор алхаад очихно. Гэхдээ Макаогаас буцах замдаа бид таксинд суусан. Эндэхийн такси бол хоёр км газар явахдаа төлбөр нь минутаараа тооцож явах юм байна лээ. Арга ч үгүй биз дээ. Жижигхэн болохоор тэгэх биз дээ.

2018.07.26 Макаогоос Шенжен орох замд усан онгоцонд

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s