Үнэрт боомтод очсон тэмдэглэл

Далай дээр газардах нь уу? гэлтэй онгоц доошилж ирснээ хиймэл арал дээр газардаж би гэдэг хүн Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгт ирлээ. Хонг Конгийн надад төрсөн анхны сэтгэгдэл гэвэл Хятадын Сингапур гэж хэлмээр санагдлаа. Эх газрын Хятадуудтай харьцуулахад хүмүүсийнх нь бие авч яваа байдал боловсон, гудамж талбай нь ч цэвэрхэн. Ядаж л метроноос буугаад үхэх гэж байгаа юм шиг овооролдож оочерлохгүй хөөрхөөн шил шил хараад боловсон гэгч нь зогсож байгаа юм чинь. Орон орны хүмүүс аж төрөх энэ газар эх газраа бодвол өртөг өндөртэй. Таваг хоол л гэхэд 60-70 хонг конг долларын үнэтэй байх жишээтэй.

Бидний хувьд Хонг Конгийн хамгийн хуучны гэгдэх бас хамгийн үнэтэй Penunsila буюу арлынхаа нэрээр нэрлэгдсэн худалдааны төв хэсэг Tsim Sha Tsui-д нэгэн хямдхан дэм буудалд хоёр хоносон билээ. Бидэн шиг үнийнх нь хямд байршлынх нь сайныг бодож захиалга хийсэн Африк, Солонгос, Филипин гээд орон орны хүмүүс лифтэндээ суух гэж оочерлоно. Түм бужигнаж, бум бужигнасан Чумкинг Мансон гэх энэ барилгад нэг давхарт нэг хаалганд 4-5 дэм буудал үйл ажиллагаа явуулж, дороо хоол хүнснээс эхлээд зарж болох бүхнийг л энд зараастай. Хууль бус наймаа хүртэл энд явагддаг гэж байгаа юм даа.

IMG_4095
Trump, Kim, Putin

За ийм л орчинд анх хөл тавиад оройдоо гарч гудам метрлээд олон хоног санаж явсан нэгэн худалдан авалтаа хийснээр эхний орой минь өнгөрөвөө.

IMG_4113

Маргааш өглөө нь жил орчим онлайнаар сайн дурын ажил хийж байгаа компанийн хэдэн нөхөртөй Макао үндэстний рестроранд Хонг Конг маягийн өглөөний зоог бариснаар миний Хонг Конгтой танилцах аялал эхэлж билээ. 100 гаруй арлаас бүрдэх Хонг Конг засаг захиргааны 18 дүүрэгтэй ба газар нутгийнхаа 25 хувьд буюу гурван том аралд 7.5 сая хүн аж төрөх ажээ. Хамгийн том арал нь Хонг Конг арал бөгөөд энд банк санхүүгийн төв, засаг захиргааны байгууламж зэрэг нь оршдог болно. Хэрвээ та санаж байгаа бол хэдэн жилийн өмнө болсон Occupy Central хөдөлгөөн энэ арал дээр болжээ.

Ер нь Хонг Конгууд эртнээсээ л салан тусгаарлах үзэлтэй байсныг засварт ороод саяхан эргэн нээгдэж байгаа Хонг Конгийн эртний барилгуудын нэг Цагдаагийн барилга доторх үзэсгэлэн дотроос олж мэдэж билээ. 1997 оныг хүртэл Британийн колони байсан Хонг Конгт одоо Британи маягийн хэв загвараа хадгалан үлдсэн цөөн хэдэн барилгын нэг нь Хонг Конгийн Цагдаагийн төв буюу Тай Квуан барилга. Далайн давс импортод гаргадаг худалдааны боомт байсан энэ газарт Британичууд хяналтаа тогтоож, Энэтхэг, Арабаас цагдаа авчирдаг байсан зураг бас өлгөөстэй. Хонг Конг өнөөдөр дэлхийн худалдааны төвүүдийн нэг болж өндөр өндөр шилэн барилгуудтай болох ажил 1970-аад оны үед явагдаж эхэлжээ.

IMG_4129
Me at Tai Kwuang

Цагдаагийн барилгаас гарсаныхаа дараа гадна талбай дахь дэлхийн хамгийн урт escalator буюу 800 гаруй метр урт цахилгаан шатаар дээшээ өгч үзэв. Хонг Конг хийж болох зүйлсийн тухай онгоцод дотор уншиж байхад энэ тухай бичсэн байж билээ.

Үүнээс гадна тэрхүү жагсаалтад байсан зүйлсээс нэлээд хэдийг нь ганц хоногийн дотор хийгээд амжив. Тухайлбал Хонг Конг тарамбайд суугаад Хонг Конгийн хамгийн ууган Дао болон Буддын сүмд орж үзлээ. Өмнө нь далайн эрэгт тулан баригдсан энэ сүм өнөөдөр бараг л арлынхаа дунд хэсэгт байрлаж, өмнө нь зөвхөн далай харагддаг байсан бол одоо хиймэл арал дээрх олон олон шилэн барилгууд үүднээс нь сүндэрлэж байна. Энэ сүмд орж хүч өргөн бурхан хооллоод fortune teller-т очиж хувь заяагаа хэлүүлж үзлээ. Модон аяга шиг юман дотор хийсэн олон олон савх шиг зүйлсийг сэгсэрч гарч ирсэн нэгийг нь сонгож, лам тайлж уншив. Тайлсан бичиг нь 4 мөрт бүхий эртний шүлгээс бүрдэх ажээ. Үүнийг нь сайн хадгалаарай гэж дагуулж явсан Хонг Конг хэлж билээ. Утгыг нь ухаж бодох нь: Намрын дунд сард ажилтай болох сураг дуулдав.

IMG_4194
Далай руу харсан сүм

Үүний дараа бид Хонг Конгийн банк санхүгийн төв хэсэг рүү явлаа. Хонг Конгийн хөрөнгийн биржийн тухай олон мэдээ бэлтгэж, энд бүртгэлтэй олон компанийн тухай өмнө нь яридаг байсан болоод ч тэр үү Хонг Конгийн хөрөнгийн биржийг гаднаас нь хараад нэг л сэтгэлд дотно мэдрэмж төрж билээ.

IMG_4090
Хонг Конгийн хөрөнгийн бирж

Эндээс гараад банк санхүүгийн төв орлоо. Хонг Конгийн мөнгөн дэвсгэртийг Bank of China, HSBC, Standard Chartered гэсэн гурван банк хэвлэх ба энэ гурван банк Хонг Конг арлын төв Хонг Конгийн өнгө төрх болсон барилгад байрлана. Тухайбал HSBC л гэхэд блок бүрийг нь тус тусад нь барисан барилгынхаа үүдэнд Хонг Конгийн санхүүгийн бэлэг тэмдэг болсон Stephen and Stitt гэсэн хоёр арслангаар хамгаалуулан байрлах ажээ. Нэг нь амаа ангайсан, нөгөөх нь амаа хамхисан байх ба амаа хамхисан нэг нь болох Stitt нь 100 хонг конг долларын дэвсгэрт дээр байрлана.

IMG_4170
Stitt and 100$ bills

Гэхдээ энэ нь HSBC-ийн хэвлэсэн хувилбар нь. Харин Bank of China-ийн хэвлэсэн хувилбар дээр нь өөрсдийнх нь өндөр шилэн барилгын зураг байх ажээ.

Ингэж явсаар өдрийн хоол идэх цаг болж Хонг конг маягийн зоогийн үеэр би гэдэг хүн сурсан зангаараа хоолныхоо шөлнөөс өмсөж явсан даашинзиндаа тусгачихав аа. Хамт хөтөч хийж явсан хоёр Хонг Конг залуу гялс ухасхийж аль аль нь халааснаасаа салифетик гаргаж өгч намайг гайхшруулав. Барагтай л бол салифетиктай явдаггүй надад тэдний тэр үйлдэл сэтгэгдэл үлдээж, Хонг Конгчууд

“Сайн залуу салифетиктай явдаг”

гэж хэлж билээ. Бас Хятад хэлний багшийн хуучилж байсан

“Хамгийн сайн нөхөр Хонг Конгийнх, хамгийн сайн эхнэр Япон”

байдаг гэсэн үг санаанд орж билээ.

Хонг Конгт бас үзэх ёстой зүйлийн нэг нь Хятадын тэвшин завь бөгөөд улаан далбаа бүхий модон завь арал хооронд жуулчдад үйлчилнэ.

IMG_4297
Энэ улаан далбаатай тэвшин завь чинь л одоо намайг Хонг Конг орсныг нотолно ш дээ

Шөнийн Хонг Конгт үзэх ёстой зүйлсийн нэг нь оройн 8 цагт эхэлдэг гэрлэн шоу бөгөөд Пенунсила арлаас Avenue of Star гудмаас тод харагдана. Энэ гудмын хажуухан нийтийн ариун цэврийн өрөө байх ба гаднаас нь харахад ариун цэврийн өрөө гэж хэлмээргүй тохижуулжээ.

IMG_4387
Нийтийн ариун цэврийн өрөө

Хонг Конгт ирсэн эх газрын Хятадууд гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах нь элбэг аж. Гудамж талбайд нь ч гоо сайхны бүтээгдэхүүн зарах хүмүүс их юм байна лээ. Үнийн хувьд ч бас Хятад, Солонгосоос хямд болохоор эндээс гоо сайхны бүтээгдэхүүн авдаг хүмүүс олон таарлаа. Хонг Конгийг хятадаар 香港 буюу Үнэрт боомт гэх ба энэ газарт хэсэгхэн саатахдаа Хятадын Сингапур юм даа гэсэн бодолтойгоо хамт буцаж байна.

This slideshow requires JavaScript.

2018.07.25 Хонг Конгоос Макао орох замы усан онгоцон дээр

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s