Уурхайн жижиг хотхоноос – Улсын нийслэл болсон КУАЛА ЛАМПУР

КУАЛА ЛАМПУР, Jun 07, 2018 | Яг одоо би Малайзын нийслэл Куала Лампур хотын жуулчдад зориулсан үнэгүй автобус KL Hop-on Hop-off-т суугаад дэлхийн хамгийн өндөр ихэр цамхаг KLCC буюу Petronas Twin Tower-ийг чиглээд тэнгэр баганадсан шилэн барилгууд бүхий хотын төвөөр зорчиж байна. Нэгэн үе Британийн колони байсан Малайзын нийслэл шинэ, хуучин өнгө төрхийг чадварлаг хослуулж чаджээ. Улсынхаа төв хэсэгт байрладаг уул уурхайн жижигхэн тосгон өнөөдөр Зүүн Өмнөд Азийн гол худалдааны төв болж чадсан нь өнөөгийн Куала Лампур хот.

IMG_0809
Petronas Twin Tower

Куала Лампур хотыг ихэр цамхагаар нь хүмүүс андахгүй. 1994 онд баригдсан тус цамхаг 10 гаруй жил дэлхийн хамгийн өндөр барилгаар тооцогдож байсан бол одоо хамгийн өндөр ихэр цамхаг гэх амжилтыг эзэмшсээр… Зөвхөн хоёр барилгыг холбосон гүүрийг өндөрт гаргахад бүтэн 3 өдөр зарцуулсан гэдэг. Хүч хөдөлмөр зарж босгосон энэ ихэр цамхаг одоо ч олны анхаарлын төвд, үргэлжид жуулчдын хөлд дарагдаастай. Куала Лампурын хаанаас ч нүдэнд тодхон тусах барилгын гадна жижиг усан оргилуур байх агаад түүний гадна зургаа татуулсан жуулчид, жуулчдад өргөн өнцөгтэй утасны намэлт камер зарсан нутгийн иргэд овоороостой. Цамхагийн дотор нь LV, Chanel, Gucci гээд дэлхийн том брэндүүд байрлах ба хамгийн дээд давхарт гарахыг хүсвэл 88 рингитийн төлбөртэй.

Гудманд таарсан Малайз Монгол гэдгийг минь дуулаад Алтантуяа гэж өөдөөс хариулах. Харин бидний сэтгэлд Алтантуяагаар төсөөлөгдөж аюултай улс мэт санагддаг Малайз улс үнэндээ огт тийм биш ч юм шиг. Энд хэн ч хүссэн зүйлээ хийгээд тайван сайхан амьдарч байгааг нь харахад Азидаа бол цагаачлалын өлгий нутаг гэлтэй.

Анх ирсэн миний сэтгэгдэл барилга байгууламж, соёл гудмаар хөлхөх чанга дуутай мотоцикл гээд Тайланд Вьетнамын mixture юм шиг санагдлаа. Гэхдээ ялгарах зүйл нь гудамжаар холхих hijab (Исламын шашинт эмэгтэйн өмсгөл) өмссөн хүүхнүүд. Энэ гудамжаар холхих хотын иргэд хэдийнэ 2 саяд хүрчээ. Хүн амынх нь 70 хувь нь Исламын шашинтай. Исламын томоохон сүм энд байх агаад олон нийтийн үйлчилгээний газруудад тусгайлан зориулсан мөргөлийн өрөө ч байх юм. Миний хувьд энд ирснийх анх удаагаа Исламын мөргөлийн сүмд орж үзэн Исламын шашны тухай ганц нэгхэн тохимолтой амьдралдаа анх удаа танилцаж үзэв.

Бусад голлох суугуул иргэд нь Энэтхэг, Хятадууд. Хүн амын 30 хувь нь Хятадууд, 10 гаруй хувь нь Энэтхэгчүүд аж. Тиймдээ Хятад, Энэтхэг хороололоор орж гарахад бас гэмгүй. Гудамжинд таарсан Ази царайтай хүнтэй Хятадаар мэндлэхэд өөдөөс Хятадаар ярих. Гэсэн ч ихэнх нь англиар ярьж чадна. Малай хэл ч бас Англи хэлтэй тун төстэй. Англи хэлний ганц нэг үсгийг нь солиол өөрсдийнхөө үг болгочих жишээний. Энд байсан хэдэн хоногтоо хэдэн үг төвөггүй сураад авлаа. Жишээ нь: Bus – Bas, Central – Sentral, Bicycle – Basikal, Taxi – Teksi гээд л явж өгнө шүү дээ.

Яг ингээд бичиж байхад бид Малайзын KL Tower-ийн хажуугаар өнгөрч, нар хэдийнээ жаргаж, тэнгэрийн хаяа улайгаад, цамхагийн дээгүүр нь онгоц өнгөрч байна. Харилцаа холбооны гол багана болсон энэ цамхаг өндрөөрөө Зүүн Өмнөд Азид нэгт, дэлхийд долоодугаарт орж, бас л Торонто, Сөүл гээд бусад хотуудын адилаар жуулчид очих гол цэг нь… Гэхдээ Сөүлийн Намсам цамхаг шиг энд олон хүн огт алга.

 

Бас хотын хамгийн гол очих газрын нэг нь Central Market. 1800-аад оноос одоо хүртэл ажиллаж байгаа эртний худалдааны захад орон орны бараа зараастай. Эндээс та хотын гол гол үзэх газрууд руугаа алхаад л явчихаж болно. Төв талбай, хуучин засгийн ордон, Хятад хороолол, Түүхийн музей гээд л… Төв талбайн баруун талд байрлах хуучин засгийн газрын ордон бас очих ёстой газруудын нэгд зүй ёсоор орно. Учир нь Малайзын 2 дахь Ерөнхий сайд Sultan Abdul Samad-ын үед уул уурхайн жижигхэн хот байсан Куала Лампур худалдааны бааз болон хөгжсөн байна. Тиймээс түүний нэрээр хуучин засгийн ордноо нэрлэжээ.

IMG_0878
In front of Sultan Abdul Samad Building, Kuala Lumpur

Куала Лампур жуулчдад ер нь их ээлтэй ихэнх үзвэр үйлчилгээ нь үнэгүй. Жишээ нь хамгийн том цахирмаа цэцэг, эрвээхэйн хүрээлэн, буган хүрээлэн нь жуулчдад үнэгүй. Байрны түрээс нь ч нэг их өндөр биш. Бээжинд нэг шөнө буудалд буух мөнгөөр дээвэр дээрээ усан сантай, тэгэнгээ ихэр цамхагаа толидоод харчих тансаг зэрэглэлийн аппартмэнт түрээслэж байна ш дээ.

IMG_1163
Regalia Suite, Chow Kit, Putra in Kuala Lumpur

Хоол нь Энэтхэг, Пакистан маягийн хоол ихтэй. Хоол хүнснээсээ эхлээд надад бол таалагдлаа. Австралид супермаркетэд явж байгаа юм шиг сайхан сонголт ихтэй санагдсан. Хятдаас ирсэн надад ходооддоо сайхан баярлуусан.

Метроны хувьд бусад хотын л адил үнэтэй. Метроны шугам нь олон компани ажлуулдаг учраас ойлгоход бага зэрэг төвөгтэй. KTM, LTR, EST гээд 4 компани шугамыг нь ажлуулна. Гэхдээ нэг ойлгоод үнэгүй автобус Go KL-ийн улаан, ногоон, цэнхэр, ягаан 4 шугамыг мэдчихвэл хот доторх тээвэрт ямар ч мөнгө зарахгүй нь сайхан.

Мөнгөн тэмдэгт бол нэг ринггит 700 орчим төгрөгтэй тэнцэх юм байна лээ.

Ер нь Куала Лампур хотыг үзэж сонирхоход 2-3 өдөр л хангалттай мэт санагдлаа. Малайзид ирэх гэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд хоёр хоног Куала Лампураа үзчихээд ойрхон далайн эргийн Port Dickson гэж хот ороод Малайзын үндэсний бэлэгдэл цэцгийн хэлбэрээр далай дээр барисан байшингуудад амарч болно. Бас ойрхон Melaka гэх хуучин Польшийн колони байсан хотыг ч үзэж болох юм байна лээ.

IMG_1066
Me at Orchid Garden, Perdana Botanical Garden

Нислэг тээвэр үйлчилгээ бол үнэн таатай хямдаа. Хятадаас наашаа Кунминээс нисч ирэх эсвэл Кунминээс наашаа Сингапур луу галт тэргээр хүртэл явж болох л юм байна лээ. Ниссэний оронд бас 60-70 рингитээр автобусанд суугаад Малайзын Жохор(Сингапуртай ойрхон эргийн хот) ороод тэндээ хямд байшин түрээслээд өдөртөө Сингапур орж юмаа үзээд амьдраад байж бас болох юм байна лээ. Сингапур байрны хувьд жижигхэн болохоор жаахан асуудалтай. Удахгүй маргааш өглөө (2018.07.07) Сингапур явах гэж байгаа болохоор ингээд биччихлээ.

Ингээд 50 минутын дотор түгжрэл дунд тэмдэглэлээ бичээд дуусгахчихлаа.  Уг энийг чинь төө сүүлд аялал дуусах үед бичих байсан юм ш дээ. Тэгсэн яасан байх нь уу? Гурав дахь өдрийн орой үзэх юмаа үзэж дуусгачихаад ямар сайндаа уйдахдаа тэмдэглэлээ биччихлээ. Одоо бууж алтан гурвалжин гээд байгаа Pukit Bintang-аар орж дэлгүүр гудамлая даа.

July 06, 2018, Pavillion at Kuala Lumpur

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s