Movie Review: Genghis Khan

Чонон Сүлд киногоор нь сайн мэдэх Францын найруулагч Jean-Jacques Annaud  дараагийн шинэ бүтээл болох Чингис Хаан киногоо China film, Өвөр Монголын кино нэгтгэлийн хамтран бүтээжээ. Тус кино Хятадын зах зээлд дэлгэцэнд гарсан эхний долоо хоногтоо 35 сая юанийн ашиг олж, 2.7 сая хүн үзсэн байна. Энэ орлогын бараг гуравны нэгийг Бээжингээс бүрдүүлжээ. Одоогоор (5-р сарын 04-ний өдрийн байдлаар) Хятадын кино театруудаар гарч байгаа кинонуудын 8-рт бичигдэж байна. Монголын түүхээс сэдэвлэсэн тус киног орчин үеийн залуусын сонирхолд нийцүүлэн хийсний дээр адал явдал, хайрын тухай, бүр тодруулж хэлбэл Бөртэ, Тэмүжин 2-ын дурлалын тухай өгүүлдэг.

Video Graphic өргөнөөр ашигладаг, Хятадын Hollywood маягийн кино хийх санаархалыг харуулсан, зарим хэсэг нь Бөгжний эзэн, Game of Thrones-оос гээд л барууны киноноос санаа авсан гэж хэлж болохоор. Киноны постероос эхлээд л барууны хэв шинж үнэртэж байгаа гэж хэлж болно.

Найзтайгаа хамт арав хүрэхгүй Хятадуудын дунд суугаад театрт кино үзэж байхад эхлээд надад Монгол соёл, түүхийг маань сонирхож байгаа хүн ердөө л энэ үү гэх бодол төрж байлаа. Дараа нь дэлгэцнээ дээлтэй нэг нөхөр барууны маягаар, хааяа Хятад маягийн зодоон хийгээд ирэхэд нэг л нүдэнд дасч өгдөггүй. Бас хажуугаар нь Өвөр Монголчуудын хийсэн олон ангит Чингис хаан киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Баасандаш Дэй Сэцэн буюу Бөртэгийн аавын дүрд тоглосон нь Монгол үзэгчийн хувьд хоёр Чингис хаан нэг кинон дээр гараад ч байгаа юм шиг санагдлаа.

WechatIMG49
Жүжигчин Баасандаш Дэй Сэцэний дүрийг бүтээв

Найруулагч гол дүрийнхээ сонголтыг хийхдээ зориуд сүүлийн үед од болоод байгаа Хонг Конгийн залуу дуучин, жүжигчин William Chan(陈伟霆)-ийг тоглуулсан байна. Чингис хааны тухай Хятадуудын хийсэн киног үзэх гэж очсон биш, зүрх сэтгэлээ хулгайд алдчихав уу? яав? Тэгсэн би бас ганцаараа биш юмаа. Буцах замдаа baidu-аас хэдэн кино шүүмж уншсан тэрний сайхныг гайхсан хүмүүс мэр сэр байнаа. За энэ яахав… Back to the business…

WechatIMG50
Тэмүжинд тоглосон William Chan

Тэгэхээр дэлхийн хамгийн том кино зах зээлд Монголын тухай, Монгол соёл, түүхийн тухай гарч байгаа нь их чухал. Ядаж л Япон гэхээр Тоторо ярьдаг тэр шинэ үеийнхэн Монгол гэхээр нөгөө William Chan-ийн тоглодог кино гэж тайлбарлах зүйлтэй боллоо.

Бас энд найруулагчийн цаад санаа, зорилго юу байсан бэ гэдгийг  ойлгох хэрэгтэй юм болов уу? Миний бодлоор анхнаасаа киноны зохиол цэвэр түүхийнх байгаагүй, Монголын түүхээс сэдэвлэж, домог маягийн кино хийсэн. Нөгөө талаас ‘Цагаан хэрэм’ кино нь дээр гардаг мангасууд чинь бид нар юм байна лээ ш дээ гэж ярьдаг шиг буруу ойлгож болохгүй. Түүхээс санаа авч, зориуд үзэгчдийн татах зорилгоор фантазлах маяг оруулсан гэвэл илүү зохих байх.

This slideshow requires JavaScript.

Чингис хаан гэж нэрлээд яг Хятадаараа бол 战神纪 буюу утгачилбал ‘Дайны бурхан’  кинонд Монгол гэсэн нэг ч үг гардаггүйгээс нь энийг ойлгож болно. Гэхдээ байнга тал нутаг гэж яриад байгаагаар нь Монголыг ярьж байна гэж хөөж ойлгох Хятадууд бий. Киноны зохиол түүхийн хувьд ерөнхий хүрээнээсээ халилгүйгээр дээр нь Тамын эзэн, тэрний цэргүүдийг гаргаж ирэх маягаар фантазласан.

e7afad30116744cb89fa5210ba3ce13d.png
Кино баг Шангхайнд ОУ-ын кино фестиваль дээр

Түүхийн хувьд кино эхлэхдээ Бөртэ чоно, Гуа маралын тухай өгүүлж, Тэмүжин гартаа нөж атгаж төрсөн, Хонгириад аймагт хүргэн орсон, нохойноос аймтгай, Есүхэйг бурхан болсны дараа ээж, дүү нартаагаа орхигдож үлддэг, эзнээсээ урваж байгаа хүн өөр юу хийж ч чадахгүй гэж хэлдэг, тив тэнгэр бөө гардаг гэх зэрэг түүхийн хэсгийн харагданаа бас…

WechatIMG47
Тэнгэр Бөө

Мөн Бөртэ, Тэмүжин хоёрын хуримын үеэр Монголоор ярьдаг хэсэг гардаг (мэдээж Өвөр Монгол), төгсгөлд нь бас дуу нь Өвөр Монгол… Хувцаслалтын хувьд гоё, гоё Монгол дээл хувцастай, ер нь бол жүжигчид нь нэг л хувцастайгаа байсаар байгаад л кино дууссан даа. Халуун зунаар эсгий дээлтэй л яваад байсан нь жаахан зөрчилтэй байлаа. Бас Чингис хааныг багад нь Тэмүжин гэж нэрлэдэг байсныг мэддэггүй хүний хувьд (Монголчуудыг хэлээгүй гадныханыг хэлж байгаа шүү) гайхаж хоцрохоор найруулгын бага сага алдаа, зарим үед график нь хэт хиймэл болсон ч юм шиг.  Би чинь видео тоглоом тоглож байгаа билүү ч гэж андуурах ч үе байлаа. Ер нь л хийцээс нь л харахад графикийг нь Хятад хүн хийсэн нь тодорхой.

WechatIMG51
Кино дээр бол Бөртэ их шидтэй, энэ нөхрөөс л болж ер нь дайн эхэлж байна даа

Ерөнхийд нь дүнгэж хэлэхэд надад бол таалагдлаа. Анх автобусны буудалд байршуулсан зарыг хараад л үзэх юмсан гэсэн сонирхол төрж эхэлсэн. Гэвч эргэн тойрныхон онцгүй юм байна гэсээр жаахан харзнаж байгаад л үзсэн билээ. Яагаад түүхэн кино гэхээр нь нэг тийм уйтгартай, нуршсан, түүхийг яг таг давтсан байх ёстой гэж… Шинэ үеийн залууст тэдэнд ойлгогдох хэлэхээр нь хүргэе л даа. Энийг чинь л зах зээлээ мэдрэх гээд байгаа юм болов уу гэж би бодох. Миний хувьд ингэж бодоод л тасалбарт төлсөн 50 юаньдаа ч бас харамсахгүй байна. Яагаад гэхээр нэгэнт бидэнд ийм график дизайн, тоног төхөөрөмжөөр зодож кино хийх боломж хомс учраас чадах нэг нь хийх юмаа, хийгээд л явж байг. Монгол гэсэн нэрийг минь олон хүн мэддэг болоод хаана байдаг билээ, өвөр Монгол гэж ойлгож нүд нь эргэлдэж будилдаг боловсрол нимгэн Хятадууд багасаж л байвал би хувьдаа баярлах байна.

За тэгээд энэ киног үзмээр байна уу?Ядаж trailer-ийг нь хармаар байвал энд дарна уу?

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s