Хэсэгчилсэн тэмдэглэл ба Харбин

Ulaanbaatar, Mongolia — Агшин зуурын бодол амьдралд биелэлээ олдогийн ахиад нэг жишээ. Дахиад л найзын найзаараа дам танилцсан нэгэн баг аялалд мордсон нь энэ. Энэ аялал урьд урьдынхаас онцлогтой. Өвлийн хүйтэнд идэр есийн жавар, харь хүний нутагт халуун дулаан уур амьсгалтайгаар улиран одсон нэгэн жилийг үдэж, шинэ оныг угтах, хоёрын оны заагт тохиож буйгаараа онцлогтой.

Part: 1

DF0EB499-5C0E-4F8B-BF7A-7E6C60F9E132-1832-0000016E5BF144F2_tmp
Галт тэргэнд

Замд… Яг одоо автобусанд… 12 цагийн дараа шинэ онтой би учрах гэж байна. Хуучин бүхнээ цэгнэж, шинэ зүйлийг төлөвлөх энэ цаг мөч миний хувьд үнэ цэнэтэй. Би одоо тухлаж суугаад компьютер дээр биш, Харбин гэх нэгэн танихгүй шахуу хотод буух буудлаа тоолон тоолон утсаараа энэхүү тэмдэглэлийг бичиж сууна. Гэр бүлээсээ хол үдсэн, хоёр дахь шинэ жил…

2017.12.31 13:40

Part2:

Бөмбөрийн хэмнэл, гитарын цохилт, тайзны гэрэл, жазз хөгжим, алга ташилт… Дэгшин залуус, нүүрний маск, баярын уур амьсгал, Харбины залуус, олон улсын оюутнууд, шинэ жилийн баяр…

9 цагийн дараа

Part 3:

UNADJUSTEDNONRAW_thumb_29ad
Буцах замд

Ахиад л автобусанд атгандаа гэхдээ пивотой. Автобустай хамт найгаастай. Харих замаа хурдлуулах гэсэн далд санаатай. Хажуугийн ах хялайгаастай… Залуу насны аагинд л ганцхан ингэж чадах биз…  Яг одоо цас мөсний орон Харбин хотыг орхиод явж байна.

2018.01.01 – 17:53

Part4:

Баяртай Харбин, Баяртай Бээжин… Бичих ч зав олдохгүй байсаар би хүний өөрийн нийлсэн хүүхдүүдийн шаагилдах чимээнд тэмдэглэлээ бичиж эхэлж байна. Нэг л тогтож өгөхгүй, завдал ч гарахгүй байсаар энд хүрч… Ганц тэмдэглэл бичиж гэж хэдэн ч хэсэг таслав даа.

Шинэ жилийн эрэлд

Хятадад ер нь шинэ жилээ тэмдэглэнэ гэдэг хамгийн том шийтгэл ч юм шиг. Дэлгүүр, гудамж талбай, томоохон оффис дотор зассан гацуур, шинэ жилийн чимэглэлийг эс тооцвол шинэ жилийн баяр ямар ч уур амьсгалгүй. Энэ л нэг дүнсгэр уур амьсгалаас холдож, шинэ жилийнхээ баярийг арай цоглог тэмдэглэх гэсэндээ Харбин луу аяласан минь энэ. Утсаар найзтайгаа ярьж байгаад санаандгүй Харбин явахаар шийдэж, Бээжин, Улаанбаатар, Хөххот гэсэн гурав газраас нэгэн зорилгын дор найман залуус дам танилцаж нэгэн групп болж, хатуу суудалтай галт тэргэнд 24 цагийн аялал хийж босоо, хэвтээгээрээ ирж очсон доо. Унтах гэж ёстой л тетрисдсэн дээ.

Галт тэрэгний тасалбар

Харбин явахаар төлөвлөж байгаа хүмүүст эртхэн ирж очих галт тэрэгнийхээ билетийг аваарай гэж захимаар. Бид хэдийгээр явахаасаа 7 хоногийн өмнө галт тэрэгнийхээ билетийг авсан ч хатуу суудал арай л чанга юм байна лээ. Уг нь би хот Алтай хоёрын хооронд 1000 км 24 цаг суугаад л наснаасаа олон ирж очсон ч Харбины аялалаар үнэн тэвчээргүйдсэн дээ. Цаг агаарын хувьд хүмүүс хүйтэн л гэдэг юм. Монголчуудад бол нэг их хүйтэн санагдахгүй. Хэрвээ яг тохирсон хувьцасаа өмсвөл. Олон цаг гадаа байна гэж бодоод хамгийн зузаан хувцасаа сонгож авч явах нь хамгийн чухал нэн тэргүүний асуудал. Сайхан муухай нь хамаагүй дулаан л явбал мянган лан. Нэгэнт тэр том цас мөсний баярыг үзэх гэж очихоод бээрсэн ялаа шиг бөөвийсөөр байгаад ирвэл зорьж очсоны хэрэг юу билээ.

Харбин цас мөсний баяр

Харбиний цас мөсний баяр хэд хэдэн газар болно. Хамгийн том нь хотоосоо 20 орчим км-ийн зайд болно. Хотын төв талбай София сүмийн гаднаас тийшээ явах автобус ирж очихийн 30 юаниар үйлчилнэ. Очоод орох тасалбар нь 24-өөс доош насныханд 200 юань, дээшээ бол 330 юань. Бид яахав нас нэмснийхээ татварыг төлөөд л 330 юаниар орсон доо. Цагийн хувьд жаахан аажуу очсон болохоор бүх үзвэрээ үзэж чадаагүй. Хамгийн харамсалтай нь дэлхийн хамгийн урт мөсөн гулгуур дээр гулгаж чадаагүй. Сүнс маань бараг тэрэнд хорогдоод буцсан байхаа. Оочер дугаар гэж үнэн янзын оочерлох гэсээр байтал хаах цаг (21:30) болоод буцсан даа. Цас мөсний баяр үзэх гэж байгаа бол ядаж 5-6 цаг үзнэ гэж бодох хэрэгтэй юм байна лээ. Очоод тэрийг ч харж, энийг ч харж баяссаар яг хэрэгтэй юмаа үздэггүй юм байна лээ. Бид үзвэрийн цагаа дуусгана гэж хэлээд автобусанаасаа хоцорсон, буцах унаа бас хөөрхөн асуудалтай. Автобус таксинд оочерлоно. Таксины ах бас хөөрхөн үнэ цохичихноо.

Унаа хоол бусад

Үзвэрээс бусдаар бол Харбин их боломжийн газар санагдсан. Такси нь хямд (8 юаниаас эхлээд буухдаа нэг юанийн цайны мөнгө өгнө), буудал энэ тэр нь бол Бээжингээс хэд дахин хямд. Хоол нь Оростой ойролцоо болохоор идчихмээр зүйл олон шүү. Баярын үеэр рестораных нь оочер бас янзын. За ер нь л хаа ч явсан оочерлоно доо. Арга ч үгүй биз дээ. Энэ жил он солигдох үеэр Харбин Хятадын хамгийн хүн ихтэй хот болсон байсан. Хятадын хойд нутгаар одоо ч нүүрс түлсээр байгаагийн нэг жишээ нь Харбин. Ер нь манай Улаанбаатар шиг дөө. Утаатай.

Отряд 731 музей

Харбинд очоод бас 731 гэж музей байгаа. Түүх сайн мэддэг хүмүүс эртхэн очоод үзвэл хотоосоо бага зэрэг зайтай. Тэгээд эрт хаадаг юм байна лээ. Ганц үнэгүй үзвэр нь дээ. Хүнийг хэрхэн яргалаж байсан тухай л юм шиг байна лээ. Бид бол үзэж амжаагүй ээ. Цаг ч байгаагүй. За мэдээж хэрэг Харбинд очсон хүн шар айргийг нь ууж үзэх хэрэгтэй. Чингдао шиг олон төрөл байхгүй ч гэсэн яахав Бээжин энэ тэрт олдохгүй дажгүй амттай шар айраг олдоно шүү. Хиам нь бас янзын. Орос маягийн.

Дэнлүү хөөргөх нь

Бас дараачийн удаа Харбинд шинэ оноо гаргах гэж байгаа хүмүүст зөвлөхөд хуучин гал тэрэгний гүүр лүү яваарай. Тэнд би шинэ оны эхний нар мандахыг харсан. Яг он солигдох мөчид хүмүүс Харбиний гол дээр гэрэлт дэнлүү хөөргөж шинэ оноо гаргадаг юм билээ. Өглөө нь очоод улаан цаасан дэнлүү мөстсөн голоор дүүрэн байсныг хараад хайран юм гэж халаглах шиг. Бас яг он солигдох мөчид би тэнд байсан бол ямар үзэсгэлэнтэй харагдах байсан бол ч гэж бодох шиг. Би ер нь дандаа гэрэлт дэнлүү хөөргөх ёслолыг нэг харчих юмсан гэж бодож явдаг л даа.

Масктай шоу

Энэ сайхан боломжийг алдаад би гэж нөхөр хаана юу хийж явав? Харбиний гадаад оюутны шинэ жилд масктай шоунд оролцсон. Гадаад ч гэж дээ хэдэн харуудын зохион байгуулсан шинэ жил. (Мангар арьс өнгөний үзэл гаргасан) Үзвэр нь бол сайхан байсөөн. Тэгээд бас хөөрхөөн буруу сонсоод бяцхан онигоонд хүртэл ороод авсан. Ид шидийн үзүүлбэр энэ тэр гээд гоё гоё юм болсоон.

This slideshow requires JavaScript.

Цасны мотоцикл унаж үзсэн нь

Ганцаараа дэмий тэнэж байгаад цасны мотоцикл дуугарахыг сонсоод чимээгээр нь алхаад очсон. Гол дээрх бяцхан үзвэрийн газар байх нь тэр. Монгол гэр бас босгочихсоон. Нохой чарга, тэшүүрээс эхлээд гол дээр хүмүүсийг хөгжөөх юм олон байсан. 100 юаниар 20 минут цасны мотоцикл унаж үзсэн. Даарсныг эс тооцвол сайхан байсан. Тэгээд би бодсон. Дрифт хийж үзвэл янзтай байна байх даа гэж. Хүйтэн жавар сөөрөөд хурдлах тэр мэдрэмж, цасан дээр дугуй эргээд машинтайгаа эргэх мэдрэмж.

Харбин цамхаг (龙塔)

Хятадын аль ч хотод очсон нэг ийм цамхаг бол байнаа. Анх соноод Парисийн Эйфель цамхагийн жижигрүүлсэн хувилбар байдаг гэж сонсоод очоод үзсэн тийм байгаагүй ээ. Яахав хосоороо яваа улс хамтдаа дээр нь гараад 220 юань төлөөд хоолонд орвол романтик зоог болох байх. Дээшээ гарч Харбин хотыг харахад 150 юань, баклаврийн оюутан 75 юанийн хөнгөлөлт эдлэх юм байна лээ.

Цасан хотхон (龙江海林中国雪乡)

Орос үлгэрт гардаг дээ. Нэвсийсэн их цастай хуучны модон байшинтай нэг тийм хөдөөгийн тосгон. За тэр чинь Хятадад байнаа. Хятадын цасан тосгон гэдэг нэртэй нэг газар. Энэ жилээс Харбинд од болоод байгаа сурагтай. Бид очих үзэхийг ихэд хүсч байсан ч цагандаа баригдаад бас чадаагүй ээ. Харбинаас ирж очихийн 6-7 цаг нэг өдөр хагасыг энэ аялалд зарцуулмаар юм байна лээ.

F433760F-9886-426D-BA1B-69A141AF7458-1832-0000016E6EDCCF36_tmp

Азтай нь энэ аялалд маань Хөх хотоос хэдэн найрагч залуучууд нэгдээд найргийн галын дэргэд сайхан аялаад ирсэн шүү. Ингээд аялалд маань нэгдсэн яруу найрагч Мө. Батбаярын нэгэн шүлгээр аяны тэмдэглэлээ өндөрлөе дөө.

(Эмх замбараагүй бодлыг минь өршөөгөөрэй! Энэ хооронд манай гурван атаман гэр буулгахаа шахаж…)

2018.01.08 Улаанбаатарт, эгчийндээ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s