20RMB Banknote – Guilin – Asia Tour – Part#4

Гуйлин

Гуйлин 20 юанийн ардах газар гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Мэдээллийг нь анх интернетээс хараад Ха Лонг Бэйтэй ижилхэн юм шиг санагдсан ч тийм байгаагүй. Хятадуудын хамгийн ихээр очдог газар. Хятадын нэг жижиг хот гэхэд манайхаас их 4 сая хүн амтай. Ли гол буюу Хятадаар 漓江 голоо дагаж байрласан хот байгаа. Гол аялал нь Гуйлин хотоос Янгсуо гэж тосгоны хооронд үргэлжилнэ. Бас л цаг гаруй автобусаар яваад Янгсуод ирнэ.

Өмнөх хэсгийг эндээс

… Вьетнамаас бид газрын хилээр Хятад руу орж ирсэн. Магадгүй Хятадын хамгийн урд хилийн боомтоор нь сүүлийн үед анх удаа нэвтэрсэн Монгол хүн байх. Хятадын гааль дээр Вьетнамаас орж ирсэн Монгол пасспорт хараад байцаагч нь Монгол хүн байж яагаад бидэнтэй адилхан пасспорттой байхгүй байгаан гэж асууна. Тэгээд пасспортын чинь хуудсыг эргүүлж тойруулж харснаа хамгийн хойд хуудсан дээр Монголын гаалийн штамптай зэрэгцүүлээд л штамп дарчихсан даа. Ханойгоос Хятадын Нангнин хот руу автобус явдаг. Гэхдээ хил хүртэл нөгөө тансаг унаагаараа 600 мянган донг төлөөд хил гараад унаагаа солиод Нангнин орох нийтийн автобусанд сууна. Яахав миний анзаарснаар Вьетнамын дуудлагын автобус руу нь шууд залгаад өөрсдөдөө дуудвал 200 мянган донг хэмнэх юм шиг санагдсан.Харин Хятадын хилийн хотоос Нангнин ороход автобус нь 90 юань байдаг юм билээ. 200 орчим километр замыг 3 гаруй цаг туулаад л Нангнинд ирнэ дээ. Нангнин бол Хятадын Гуанши мужийн нийслэл хот. Үзэх зүйл ховортой юм шиг санагдсан ч сая галт тэргэнд зэргэлдээ суусан залуу Нангнин орж үзэе гэж боддогоо хэлж байгаагаас харвал үзэх юм ихтэй юм байна гэж бодлоо. Ханойгоос өглөө хөдлөөд Нангнинд оройдоо ирээд Нангнинаас оройн унтлагын галт тэргэнд 100 гаруй юань төлж суугаад Гуйлин орсон. IMG_3812Гуйлин 20 юанийн ардах газар гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Мэдээллийг нь анх интернетээс хараад Ха Лонг Бэйтэй ижилхэн юм шиг санагдсан ч тийм байгаагүй. Хятадуудын хамгийн ихээр очдог газар. Хятадын нэг жижиг хот гэхэд манайхаас их 4 сая хүн амтай. Ли гол буюу Хятадаар 漓江 голоо дагаж байрласан хот байгаа. Гол аялал нь Гуйлин хотоос Янгсуо гэж тосгоны хооронд үргэлжилнэ. Бас л цаг гаруй автобусаар яваад Янгсуод ирнэ.

 

IMG_3764

Энд Трансформерс киноны зураг авалтын зарим хэсгийг авсан гэдгийг нь харуулж, Трансформерсийн баатруудыг Саран хадны наана байрлуулсан байдаг. Ли голоор аялахад тансаг зэрэглэлийн 3 одтойгоос эхлээд жирийн нэг загасчны завь хүртэл танд үйлчилнэ. Хамгийн гол гоё хэсэг нь голоор завьтай явах. Та жуулчны компанитайгаа хэр тохиролцсоноос шалтгаалж 200 орчим юань төлөөд өдрийн аялалд хамрагдана.

IMG_3869

Аялал өглөө 7 цагаас эхэлж, орой 7 цагийн үед дуусна. Хятадууд ийшээ их ирдэг шалтгаан нь мөнгөтэй болно гэж үздэгтэй холбоотой юм шиг санагдсан. Жуулчлах өртөг бага байдаг ч гэж үздэг юм билээ. Учир нь Засгийн газраас нь жуулчны компаниудад татаас олгож, орон нутгийн бизнесийг дэмжихийн тулд заавал дэлгүүрт зогсоож худалдан авалт хийлгэнэ. Хятдад жуулчдын нэг онцлог нь ийшээ тийшээ аялалаар явахдаа худалдан авалтад мөнгө харамладаггүй юм шиг. Учир нь залуучууд нь барагтай л бол аялах нь ховор. Амьдрал ахуй нь тогтсон хижээл насныхан голдуу аяладаг юм шиг. Бангкок, Ха Лонг Бэйд харсан шар толгойтууд Гуйлинд ирээд усанд хаясан юм шиг алга болно доо. Энд та англиар ойлголцоод явчихна гэж бодож байвал хэцүү дээ. Гуйлинд бас харах ёстой нэг газар нь 龙脊梯田 буюу будааны талбайтай. Үзэхэд хамгийн тохиромжтой хугацаа нь 5-10-р сар байдаг юм байна. 5-р сард алтан өнгөтэй болж харагддаг гэж сая галт тэрэгэнд танилцсан нутгийн залуу хэллээ.

IMG_3640

Гуйлиний байгаль уулс нь үнэхээр Хятад гэхээр л гардаг сонин тогтоцтой уулс. Манан дунд давхарлагдсан тэр нэг уулсыг харая гэвэл Гуилин л хамгийн тохиромжтой. Уулынх нь ерөнхий бүтэц Ха Лонг Бэй-ийн уулс шиг ч олноороо цувран байхыг харах нь яг л нэг Хятадын тухай зураг бүрт гардаг шиг.

This slideshow requires JavaScript.

Одоо харин би суудлын галт тэргэнд суугаад Бээжинг зорьж явна. 20 цаг үргэлжлэх энэ аялал хятадыг хөндлөн гулд тойрч байна. Ийм энгийн иргэдийн зорчдог галт тэргээр гадаад хүмүүс явах нь ховор учраас урд нутгийн Хятадууд яриа дэлгэн тун ч найрсагаар бидэнтэй хууч хөөрнө. 20 гаруй жил нутгаасаа гарч үзээгүй залуу Бээжинг зорьж ажил олж хийхээр амьдралаа дээшлүүлэхээр явж байгаагаа хэлнэ. Өөдөөс харж суугаа эгч үе үехэн чимээгүйхэн шивнэх маягтай хажуу дахь залуугаасаа биднийг асууна. Галт тэрэгний шалгагч нь тасалбар хараад “Өө гадаад хүн байна ш дээ” гэж дуу алдана. Энгийн иргэдийн амьдралтай танилцаж ингэж аялах нь надад бол жинхэнэ аялал шиг санагддаг.

АХИАД хэлэе Аялахад их мөнгө хэрэггүй. Чнн сэтгэл хүсэл л хэрэгтэй.

Хэлэх нь нэг өөр, хийх нэг өөр гэдэг дээ. Ихэнх хүмүүс нэг л их мөнгөтэй болсон хойноо дэлхийгээр аялана гэж боддог байх. Толгойдоо нэг л их том тоо тавьчихаад тэр мөнгөө хуримтлуулах гэсээр хэсэг хугацаа болдог. Тэгсээр тэтгэвэрээ гарсан хойноо аялая даа гэж боддог. Харин эрүү өвдөг нь нийлсэн тэр үед аялалын гарын ая даахааргүй болж залуудаа л хийж үзэх байсан олон зүйлсийг хэдийнэ хийж чадахааргүй болсон байдаг. Тэгсэн хэрнээ ууж, идэж, шоудахад ямар их мөнгө зарцуулдагаа бид тэр бүр тооцдог билүү? Аялахад заавал их мөнгөтэй байх хэрэггүй. Байгаа мөнгөндөө тохируулаад аялаж болно. Ганцхан хүсэл, бодлоо бодит болгож, оролдож л үзэх хэрэгтэй. Эхний ээлжинд хямдхан маршрутаар Зүүн Өмнөд Азийн орнуудаар аялаж болно. Бүгдийг нь биш юмаа гэхэд ганц нэгт нь очиж үзэж болно шүү дээ. Өөрийн биеэр мэдэрч байж л ойлгоно ш дээ. Би яагаад ингэж хэлж байна гэхээр өмнө нь аялалынхаа талаарх зураг, нийтлэлийг маань хараад хүмүүс нөгөөх чинь ийшээ яваад ирж, тийшээ яваад ирж гэж боддог байсан бол одоо надаас энэ их мөнгийг яаж олоод байна гэж асуудаг болж. Гэтэл үнэндээ би хамгийн бага орлоготой үедээ ингэж их аяладаг болж. Би жирийн л нэг ядуу оюутан, байгаа жаахан мөнгөндөө тааруулж амьдарч, ганц нэг үдшийн цэнгэлдээ цэг тавиад хэдэн шил шар айрагнийхаа мөнгийг хэмнэж, тэндээсээ хураасан хэд гурван цаасаараа газар үзэж яваа нэгэн. Надад байгаа ганцхан зүйл минь аялах чин хүсэл. Тэр аялалаас би бүтэн жилийн эрч хүч, илүү олон том зүйлс ухаарал олж авдаг учраас би аялах дуртай. Улаан хоббитой… Ууж идэе гэж найз нөхөддөө санал тавихынхаа оронд эргэн тойрныхыгоо АЯЛАЯ гэж уриалаач!

IMG_3807

Миний бодлоор аялал нэг хэдэн шатлалтай байдаг юм шиг ээ. Эхэлж хүн гадагшаа явахдаа тэр бүр гадагшаа яваад байхгүй юм чинь заавал дэлгүүр орно гэж боддог. Түүндээ мөнгө төсөвлөдөг. Дэлгүүр ороод тэрийг ч авмаар энийг ч авмаар тэрэндээ энэндээ гээд цуглуулж гарна. Бас энийгээ, тэрийгээ үлдээчих вий гээд аялалын санта болж хувирна даа. Чемодан дүүрэн хэрэгтэй хэрэггүй зүйлс. Манайхан Хятадуудтай харьцуулахад бага аяладаг улс болоод ч тэр үү манай аялалын компаниуд Монголчуудаа ийш тийм авч явахдаа дэлгүүр заавал оруулна. H&M-ээсээ эхлээд хямдханыг нь хайгаад л явчихна шүү дээ. Харин ийш тийш хэсэг яваад аялах дуртай болоод ирэхээр юм авахаас илүү үзэж харахын чухлыг мэдэрч эхэлдэг. Энэ үед нөгөө олон ах дүүсийн жагсаалт багасч, хэрэгтэй гэсэн хэдэн зүйлсээ авдаг юм шиг. Цаашлаад аялах хоббитой болоод ирэхээр боломж гаргаад цаг заваа зохицуулаад аялахыг л урьтал болгож, дэлхийн олон оронд олон газар очиж үзэх тухай л боддог болно. Хаана ч очсон, барагтай л бол будилахгүй төөрөхгүй, бас барагтай л бал зальдуулахгүй хашир Анжгай болно доо. Бас аялалын туршлага нэмэгдэхийн хэрээр аль болох хямд зардлаар олон газар үзэх чадвартай болдог. Таксинд мөнгө үрч тансаглахын оронд нийтийн тээврээр нутгийн эргэн шиг таваргаж өгнө. Хамгийн гол сайн бэлтгэл судалгаа л хэрэгтэй дээ.

2017 оны 03-р сарын 06-ны өдөр Шөнийн 02:45 минут – Гуилинээс Бээжин орох замд – Суудлын галт тэргэнд

Just for fun! Is he same?

 

Advertisements

One thought on “20RMB Banknote – Guilin – Asia Tour – Part#4”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s