Asian France – Asia Tour – Part#3

Вьетнам

Азийн орон гэхэд Европ маягийн стильтэй. Жижиг, жижиг барилгатай, нарийнхан гудамтай. Мотоцикл ихтэйг нь эс тооцвол бараг л Европт байгаа юм шиг санагдсан даа. Хоол нь харин үнэхээр их таалагдсан Хятад, Тайландад идэх юм олдоггүй над мэтийн хүнд хямд үнээр их поорцтой амттай хоол идэж авсан даа.

Өмнөх хэсгийг эндээс

… Дараа нь Бангкокоос 56 доллароор Ханой ниссэн. Товчхондоо бол энэ аялалаас хамгийн таалагдсан улс нь Вьетнам гэж хэлж болно. Яагаад гэхээр Вьетнамын мөнгөний нэгж нь төгрөгтэй 10х1-ээр харьцдаг. Эндэхийн бүх хүн саятан. Хэ
дэн зуу мянгаар нь мөнгө үрээд ирэхээр мөнгөний баримжаа алдагдаад л эхэлнэ дээ. Эгчийн минь танил Вьетнам найз хуурамч аз жаргал өгдөг гэж Засгийн газраа шүүмжилж билээ. Ер нь бол хойноос нь нэг орон хасахад л төгрөгтэй ойролцоо болчихно. Амжиргааны өртөг нь ч бас Монголтой ойролцоо. Азийн орон гэхэд Европ маягийн стильтэй. Жижиг, жижиг барилгатай, нарийнхан гудамтай. Мотоцикл ихтэйг нь эс тооцвол бараг л Европт байгаа юм шиг санагдсан даа. Хоол нь харин үнэхээр их таалагдсан Хятад, Тайландад идэх юм олдоггүй над мэтийн хүнд хямд үнээр их поорцтой амттай хоол идэж авсан даа. 1945 онд Францын коллоноос гарсан ч Франц соёлоос их зүйлсийг нь авч үлдсэн нь гудамжинд энд тэнд багет зарах хүмүүсээс бэлээхэн харагдана. Дундаж цалин нь 6 сая бахт, манайхаар бол 600 орчим мянган төгрөг.

Вьетнамыг Хятадаар 越南 буюу өмнөдийн өмнөд улс гэж дууддаг.

Хүн амынхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог энэ улс газрын тос, нүүрс, алт зэрэг газрын баялагтайгаас гадна будаа зэрэг хөдөө аж ахуйн салбар нь сайн хөгжсөн. Үүнээс гадна дэлхийн томоохон бэлэн хувцасны брэндүүд хямд ажиллах хүч ихтэй учраас Вьетнамд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хүмүүс нь англи гэхээсээ илүү бас л Бангкокийн адилаар Хятадаар ярина. Вьетнам хэл зарим талаараа Хятдад хэлтэй адилхан сонсогдсон. Хүмүүсийнх нь дунд бага зэрэг Монголтой адилхан Хятдад дургүй хандлага ажиглагдсан. Манай найз ч бас үүнийгээ нуугаагүй. Өлсгөлөнд нэрвэгдэж, олон орны колон байсан болохоор хүмүүс нь намхандуу байдаг юм байна лээ. Вьетнамд миний ойлгосон нэг зүйл танилтай бол талын чинээ, зуун төгрөгтэй байснаас зуун найзтай бай гэдэг үг чухал юм шиг санагдсан. Эгчийн минь Данид хамт сурч байсан, миний Бээжинд хамт сурч байсан Вьетнам найз хоёулаа Ханойд байж таарч, тэр үед биднийг дайлж, хотоо танилцуулж билээ. Үүний ачаар Вьетнамын талаар илүү өргөн мэдээлэлтэй болж авсан даа.

 

Вьетнамын нийслэл Ханой хотод такси бол хямдхан шүү. Нэг километр нь манайхаар 1000 төгрөгөөр явдаг юм шиг санагдсан. Жуулчдынх нь үзэх хэсэг ч бас жижигхэн. Ханой хот голоор хүрээлэгдсэн учраас нуур доторх хот гэж нэрлэдэг. Хятадаар 河内 гэж нэрлэдэг юм билээ. Хөгжлөөрөө бол Бангкокийг гүйцэхгүй ч гэсэн социалист орон болохоор хүмүүсийг хуурч мэхлэх гэсэн хандлага нь харьцангуй бага. Ханойд байхдаа үзэх газар нь Home Kiem гэж хотынхоо төвд байрлах нуурыг нь үзэх хэрэгтэй. Нуурын ёроолд хааны сэлэм нь зоолттой байдаг. Хотоо бусдад эзлэгдэхээс хамгаалдаг гэж итгэдэг юм билээ. Нэг хэсэг бол Хятадын колонд байсан болохоор түүх соёлын эртний дурсгалт газруудад нь Хятдад бичиг ихээр байдаг. Хоем ким нуураа тойроод оройдоо хосууд нь алхана. Хөгшчүүд нь вальс, танго эргэнэ. Нэг тийм Европ маягийн стиль, амгалан таатай мэдрэмж төрж билээ.

Hoem Kiem нуураа тойроод Old quarter буюу эртний гудамж нь байрлана. Бас л Европ маягийн жижиг барилгууд. Дэлгүүрийн гудамжинд нь харин Хятдад бараа битүү өрөөстэй, хятад худалдагчид байсан нь сонин санагдсан. Буудлаа ер нь нуураа тойруулаад захиалчихвал юм бүртээ их амар. Хоногийн 6-50 мянган төгрөгийн хооронд буудал олчихно. Тэгээд буудлынхаа ресепшинд хэлэхэд л үүднээс чинь ирээд авчих жуулчны үйлчилгээнүүд байгаа даа. Жишээлбэл Ханой руу 23-45 доллараар өдрийн аялалд явах боломжтой. Доллароор чөлөөтэй гүйлгээ хийж болдог юм билээ.

Вьетнам таалагдсан нэг зүйл нь орон нутгийн тээвэр. Юун манай хот хоорондын зорчигч тээвэр. IMG_6880Хол тасархай хэвтэнэ. Тансаг зэрэглэлийн туйлын тухай бага оврын Форд буудлын чинь үүднээс дуудлагаар ирээд л авчихна. Очих газар чинь хүргээд өгчихнө. Энэ автобусаар нутгийн гайгүй байрын амьдралтай хүмүүс нь голдуу зорчдог юм шиг санагдсан. Хямдхан бас цаг гаруй илүү хугацаатай явая гэвэл жуулчны автобус ч байгаа. Ханойгоос 100 гаруй км зайтай Ха Лонг Бэй руу гэхэд тансаг зэрэглэлийн автобус нь 24 мянган төгрөгөөр явж байхад жуулчны автобус нь 14 мянган төгрөгөөр явж байх жишээтэй. Бидний хувьд найзаараа дамжуулж унаанд суугаад Ха Лонг Бэй рүү яваад тэндээсээ жуулчны компанид хандсан болохоор бага зэрэг үнэтэй туссан юм шиг санагдсан. Шууд л хуучин гудамжаар дүүрэн байгаа жуулчны компаниудад хандаад орой нь захиалчихсан нь дээр юм шиг санагдсан. Вьетнамын гудмууд дахь дэлгүүрт хаагдах үеэр нь очвол үнийг сайн ярина. Эхэлж хэлсэн үнийх нь талаар нь хэлэхэд л бараг тэр үнээрээ өгчихнө шүү.

Ха Лонг Бэй

Үзэх ёстой газруудын нэг ялт ч үгүй мөн. Далай дээрх 2000 орчим арал. Хэчнээн үзэсгэлэнтэй гээч. Бас л нэг тийм өвөрмөц сонин тогтоцтой газар. Өдрийн аялалын хөтөлбөрт завин дээр идэж уух ойр зуурын юм багтсанаас гадна англи хөтөч тайлбарлаж өгнө. Эхлээд өдрийн хоолоо идээд 12, 13 цагийн үед хөдөлдөг. Эхлээд Ха Лонг Бэй-ийн бэлэгдэл болсон хоорондоо мөргөлдөх гэж ч байгаа юм шиг жижиг хоёр хадыг хараад дараа нь уулын доогуурх завсараар завиар зугаалдаг. Энд жинхэнэ Вьетнам маягаар хувцасласан сайтар зохион байгуулалтад орсон хулсан завь жолоодож, нэг хувцасаар жигдэрч, Ка буюу Вьетнам маягийн гурвалжин малгайтай хүмүүсийг харна даа. Завин дээрээс энэ бүгдийг харах бас нэг тийм мартагдашгүй мэдрэмж. Хорвоо дэлхий хэчнээн баян юм бэ дээ л гэж бодно. Үүний дараа би амьдралдаа анх удаа агуйд орж үзсэн. Байгаль дэлхийн хосгүй бүтээл тэнд л цогцолсон байх юм билээ. Үндсэндээ Ха Лонг Бэй-ээр аялах 4 цагийн аялал маань ингээд л өндөрлөнө. Гэсэн ч ингэж бичээд эргэн дурсахнээ одоо ч сэтгэлд тодхон дүр зураг үлдэж. Жэймс Бондын зураг авалт энд хийгдсэнээр нь хүмүүс их сайн мэддэг юм билээ. Түүх нь тэнгэрээс нэг луу бууж ирээд жирийн нэг загасчин бүсгүйд дурлаад Ха лонг Бэй-ийн агуйд амьдрах болсон гэж үздэг. Вьеьтнамчууд жуулчдыг гол татаж байгаа ЮНЕСКО-ийн дэлхийн өвөө бас л байнга арчилж тордоно. Зүүн Өмнөд Азийн орнуудаар Хятадууд их аялдаг жишгээр бас л бөөн Хятадууд шаагилдаад л хажуугаар чинь өнгөрнө. Том том гэгч нь чарлах шахуу дуу гаргаад зураг авхуулахдаа хачин чигтэйхэн пооз аваад зогсож байгаа хижээл насныхныг хараад та төвөггүйхэн Хятадууд байна гээд таничихна.

This slideshow requires JavaScript.

Вьетнамд машины татвар өндөр учраас мотоцикл хаа сайгүй. Гэрлэн дохио асахад эхэнд нь бөөн мотоцикл дуу гаргаад хурдалж эхэлнэ. Араас нь дөрөв, таван машин гарна. Тэгээд л ахиад л мотоциклэн цуваа. Нутаг дэвсгэр багатай, хүн ам ихтэй зам нарийнтай болохоор ингэж л замын хөдөлгөөнөө зохицуулдаг байх. Дээрээс нь манайх шиг метро байхгүй. Гэхдээ удахгүй метротой болчих байх. Бангкок-т байдаг шиг Sky Train-ийг Хятад Вьетнамын хамтарсан компани 2009 оноос хойш барьж байгаа юм билээ. Вьетнамд та бас заан үзэж, тайландад байдаг шиг хөвдөг захаар явж болно. Сунаж тогтсон байршилтай болохоор урд бүс нь хойдохоосоо эрс тэс ялгаатай байдаг гэх юм билээ. Орчин үеийн хот нь эрх баригч Хо Чи Минь-ий нэрээр нэрлэгдсэн. Тэр нөхрийн зураг нөгөө үнэгүйдсэн мөнгөн дэвсгэрт дээр хаа сайгүй байна даа. Мөнгөн дэвсгэрт үнэгүйдсэн нь түүний буруу гэж үзэх хүн хүртэл байх. Миний харсан Вьетнам улс нэг иймэрхүү байлаа. Заримд нь бол авах юм олдоггүй гээд таалагддаггүй бол надад таалагдсан. Гагцхүү хүн бүхэн өөр өөрийн гэсэн орон зайндаа аяладаг гэдэг шиг надад тохиосон Вьетнам дэх мөч сайхан байсныг би онцолмоор байна. Магадгүй би энэ зун дахиж ирэх байх. Санаандаа ургуулсан бодлоо амьдруулахаар хэсэг энд саатах байх….

Үргэлжлэлийг эндээс

Advertisements

2 thoughts on “Asian France – Asia Tour – Part#3”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s