Riding an elephant – Asia tour – Part#2

Тайланд…

Энэ улсын тухай миний мэдлэг мөн л нимгэн байжээ. Анх Бангкок Хилтон киног л үзснээр энэ орныг төсөөлж, бас 2016 оны 12-р сард Тайландын эзэн хаан таалал төгссөн талаарх мэдээг BBC бүтэн 7 хоног сурвалжилж байсныг сонсоод их л мундаг хүн байж дээ л гэж бодож билээ. 

Өмнөх хэсгийг эндээс

Өнгөрсөн жил өвлөөс зун руу аялаж байсан мэдрэмж содон сайхан байсан бол энэ жил надад дахин тийм боломж олдож, Тайланд руу ажлаар явж байгаа эгчийнхээ суганд хавчуулагдаж, Цагаан сарын өдрүүдэд зүүн өмнөд Азийн орноор эгч дүү гурвуулаа аялалаа.

This slideshow requires JavaScript.

Тайланд……

Энэ улсын тухай миний мэдлэг мөн л нимгэн байжээ. Анх Бангкок Хилтон киног л үзснээр энэ орныг төсөөлж, бас 2016 оны 12-р сард Тайландын эзэн хаан таалал төгссөн талаарх мэдээг BBC бүтэн 7 хоног сурвалжилж байсныг сонсоод их л мундаг хүн байж дээ л гэж бодож билээ. IMG_3170Харин төд удалгүй Тайланд орчихоод явж байх юм чинээ огт санаагүй. Тайландын нийслэл Бангкокт бид эхэлж очсон. Гудамж талбай, байшин барилгаар нь дүүрэн эзэн хааных нь зураг байхыг хараад эхэндээ гайхсан ч сүүлд нь Эзэн хаандаа зориулж, төрийн байгууллага нь нэг жил, хувийн байгууллага нь хагас жил гашуудаж, ард иргэд нь хар хувцас өмсч байгааг мэдсэн юм. Эзэн хаан нь таалал төгссөний дараа үйлчилгээний байгууллагууд бараг гурван сар хэртэй ажиллаагүй байгаад саяхнаас л үүд хаалгаа дэлгэж байгаа гэж дуулсан.

IMG_3208

Хааны ордон луу ороход хаашаа л харна бөөн хар хувцастай хүмүүс. Энэ жил Тайландад хар хувцасны борлуулалт сайн байсан байх даа гэж бодсон. Сүм хийд, эзэн хааны ордны хийц нь хачин чигтэй уран чамин, түүнийгээ ч тордоно гэж жигтэйхэн. Нэг л их алтадсан, жуулчин ч ихтэй, тэдэндээ ч үйлчилж сурсан хүмүүс шиг санагдсан.

 

Өнгөрсөн жил л гэхэд бидний очсон 10 сая хүн амтай Бангкок хот гэхэд 36 сая жуулчин хүлээж авсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл нэг Бангкокт 3 жуулчин ногдож байна гэсэн үг. Тиймдээ ч зочид буудал ихтэй. Харин манайд бол эсрэгээрээ 10 Монголд нэг жуулчин хүлээж авсан байх юм. Бангкокт ганц таалагдаагүй зүйл нь такси. Онгоцны буудлаас автобусанд сууж зочид буудалдаа ирсэн болохоор ер нь газрын баримжаатай, таксиний үнэ нь ямар байдгийг ч нутгийн иргэдээс асуугаад мэдчихсэн байсан. Ер нь бол Бангкокт таксигаар явдаг хүмүүс нь голдуу жуулчид, жуулчин суулгасан такси барагтай л бол тоолуураа асаахгүй, таксинаахаа үнийг дор хаяж гурав нугалаад л таниас нэхнэ дээ. Хэлсэн үнийг нь хэзээ ч өгч болохгүй. Бас суухаасаа өмнө үнээ тохиролцоно. Үнээ мэдээж буулгана. Буулгасан ч гэсэн үнэтэй бол хаалгаа онгойлгоод буух гэхэд бага зэрэг буулгана. Гэсэн ч бодит үнээсээ таниас хоёр дахин нугалж авч байгааг санах хэрэгтэй. Тук Тук гээд хойноо хоёр хүн суулгах зориулалттай тохижуулсан мотоцикл бас байна. Бангкок орсных нэг удаа сууж үзэхэд гэмгүй. Тэд бас л танаас нугалсан хэмжээний мөнгө нэхнэ. Гэхдээ тэр нь мэдээж такси шиг үнэтэй тусахгүй. Бангкокийн такси 35 бахтаас эхлээд километр нь 4 бахт нэмэгдээд л явна даа. Тук тук бол тогтсон үнэ байхгүй нөхөр жолоочийн хэлсэн үнээр тохирно. Харин нутгийнханы зорчдог нийтийн тээвэр бол хямдхан шүү. Онгоцны буудлаас хотын төв ортол автобусанд 21 бахт төлөөд л суучихна. Бас метрог нь ашиглавал их зүгээр хаашаа хүрэхээсээ хамаараад 21-48 бахт байх жишээтэй. Бас хойноо хэдэн хүн суулгасан улаан тэрэг 7 бахтаар явна. Бангкокийг хямд зардалаар үзэх гэж байгаа бол аль болох таксидахаас зайлсхийх хэрэгтэй санагдсан. Тэгэхгүй бол нэг удаад 400, 500 бахтаар хэмжигдээд л явна шүү дээ. Нэг бахт 70 төгрөгтэй тэнцдэг.

Бангкок үзэх ёстой хэд хэдэн газар байнаа. Тэр нь Wat Pho, Хааны ордон гэх мэт.  Өглөө нь эрт очиж үзээд бүрий болохын алдад 17 цагийн үед Chao Phraya голоор аялах хэрэгтэй. Гол үзэх юм нь гэхэд болно. Улсын Ferry нь хямдхан 15-20 бахт л болно. Харин хувийн тансаг усан онгоцоор энэ голоор аялая гэвэл 1000 гаруй бахт төлөх хэрэгтэй болно. Сонин нь гэвэл улсын Ferry нь харамсалтай нь эрт зогсоноо, сүүлийнх нь 20 цаг гээд л зогсчихно. Эрт цагаа төлөвлөөд эрт л гарах хэрэгтэй дээ.

БОДОЛ ХАМГИЙН ХҮЧТЭЙ

Бангкокт очоод надад хамгийн таалагдсан зүйл нь бодол биелэх тэр мөч. 12-р сард Business Insider-ийн дэлхийн үзэгдэх орчин хамгийн сайхантай 10 рестораны талаарх мэдээллийг уншаад Бангкок-ийн Sky Bar миний анхаарлын хамгийн ихээр татаж, энд очиж үзэх юмсан гэж бодож билээ. Хормын төдийд бодсон бодол минь биелэж, би нууцын хүчийг мэдэрсэн. Магадгүй амьдралдаа хамгийн тансаг газар орж үзсэн маань тэр байсан байх. Хөгжилтэй нь тэгж ганган дэгжин орох ёстойг нь ч мэдэхгүй зүгээр л гудамжаар үүргэвчээ үүрээд явж байсан гурван гар Тэнгэрийн баар луу яваад орсон. IMG_3399Backpackers байдлаар аялаж байсан болохоор ер нь зардал хэмнэнэ гэсэн төлөвлөгөөтэй явсан гурван нөхөр угтаа бол орж зургаа даруулчихаад л юм захиалахгүй буцаад гарна гэж бодож байлаа. Lebua цамхагийн 64-р давхарт гараад ёстой наашаа ч үгүй цаашаа ч үгүй болсон доо. Зөөгч хүүхэн үнэтэй гэж чигтэйхэн меню барьчихаад заавал нэгийг захиалж байж гарна даа гэж тулгана. Ер нь Монголтой харьцуулахад Скай Бар нь үнэ нь дажгүй хямдхан. Гэхдээ аяга ус 320 бахтаар, хундага дарс 700 орчим бахтаар хамгийн хямддаа захиалж ууна. Тэр олон дундаас таныг хаа ч явж байсан захиалгыг ч чинь алдахгүй, тооцоог чинь холихгүй гаргаад өгчихнө. Миний анзаарснаар зөөгч бүрийн хажууд орж гарсан хүмүүсийг хянадаг бас тусдаа хүнтэй, таны утсаар зураг дарж өгдөг мэргэшсэн нөхөр хүртэл тэр дунд байна. Ер нь бол Бангкокт ирсэн жуулчид хамгийн ганган дээрээ тавиад тийшээ орно. Яг л нөгөө кино нь дээр гардаг даа. Яг л тийм орчин. Үнэхээр гоё дээрээ таруулмаар тийм сайхан. Бүгд л ганц ганц юмаа захиалж аваад оройжин зургаа даруулна. Үзэгдэх орчин бол үнэхээр гайхамшигтай. Түм түжигнэж, бум бужигнасан Бангкок хотыг бүхлээр нь дээрээс нь харна. HangOver киноны хоёрдугаар хэсэгт Скай бар гардаг болохоор тэр нь үнэ төлбөргүй сурталчилгаа болоод л явчихна. Миний хувьд нэгэнт л Бангкок орж л байгаа бол энэ газрыг заавал гэж үзээрэй гэж зөвлөх байна. Аливаа хотыг, тухайн газрыг дээрээс нь харах зүг чигийн баримжаатай болохоос гадна нэг тийм сайхан мэдрэмжийг өгдөг юм.

img_0338Өнгөрсөн өвөл би Хайнан явахдаа Саняа хотыг бугын уулан дээрээс нь харж билээ. Манай жуулчны компаниудын хөтөлбөрт тэр нь багтаагүй байдаг юм билээ. Чөлөөт өдрөөрөөр би Буган хөшөөтэй уул руу явж Саняа хотыг дээрээс нь харсан. Тэгэхэд л би ер нь томоохон хотод аялаж байхад хотыг хэрэгтэй юм байна гэж мэдэж билээ. Бүхэлд нь дээрээс харахаар нүд нээгдэх шиг болдог юм билээ. Тэгэхгүй бол хаана нь юу байгаа бол гэж бодогдоод ер болохгүй, газрын зураг дээрхээрээ л төсөөлнө. Харин хамгийн өндөрлөг цэгээс нь харчихвал энд нь тийм юм, тэнд нь тийм юм байдаг гэж мэдээд авчихна.

Мэдэхэд илүүдэхгүй

Зөвхөн амралтын өдрүүдээр ажилладаг Азийн хамгийн том зах Бангкокт байдаг. Би лав тэр захт очоод гурван цаг болохдоо зөвхөн нэг хоёр эгнээний талаар нь л явж харсан. IMG_3263.JPG30-40 эгнээтэй, эгнээний урт нь баримжаагаар 5 орчим км байсан байх. Зах хязгаар нь харагдахгүй тэр захаас бүх төрлийн зүйлийг авч болох юм билээ. Уг нь бол үнэ тохиролцдог гэсэн ч намайг очиход лав хүмүүс нь барагтай бол үнээ тохиролцохоо байсан байна лээ. Бас мань мэтээсээ илүү эмэгтэйлэг залуус гудамжаар хээв нэг алхана. Тайландын бурхад хүйс нь тодорхой биш хүн л бол хүн гэж үздэг учраас ЛГБТ хүмүүст туйлын тохиромжтой газар шиг санагдсан. Ер нь тэндэнтэй үг солихгүй л бараг танихгүй шүү.

АЛИвАА ЗҮЙЛС ХЭЗЭЭ Ч ХАРАГдАЖ БАЙГАА ШИГЭЭ БАЙдАГГҮЙ – Аялалаас авсан сургамж

Аялалынхаа явцад би үүнийг сайн ойлгож авлаа. Зүүн Өмнөд Азийн орнууд хоорондоо адилхан юм шиг. Очих гэж байгаа газар маань ер нь л өөр хоорондоо төстэй юм шиг санагдаж байсан ч хэчнээн өөр байсан гээч. Тайландад байхдаа үүнийг эхэлж ойлгож эхэллээ.

Chatrium Riverside буудлын лоббид энд тэнд өлгөсөн зургууд холоос харахад энгийн нэг уран зураг шиг байсан ч ойртоод очиход намайг мэл гайхшруулж билээ. Би жирийн нэг сэтгүүлийн өөдөс гайхалтай бүтээл болох юм чинээ огт бодоогүй. Тэр цаасны өөдсийг хайчилж тааруулж, зурах гэж буй зургийнхаа өнгийг гаргасан зураачийн хөдөлмөрийг нээрээ л тэгж үнэлмээр…

Дараа нь би Тайланд Вьетнам хоёрыг хоорондоо адилхан байх л гэж бодож байлаа. Гэтэл тийм байгаагүй. Удахгүй дэлгэрэнгүй бичих учраас энд нуршаад яахав. Бас хамгийн сүүлд буусан Гуилиний буудлыг би гаднаас хараад хачин их голж билээ. Дотроо бол тийм байгаагүй. Харин Ханойд буусан буудал бол эсрэгээрээ байсан шүү. Мөн Ха Лонг Бэй-ийг үзчихээд Гуилин бас нэг иймэрхүү л байна байх даа гэж бодсон бас л тийм байгаагүй.

ПАТАЯА

Бангкокоос 100 даруй километрийн зайд байрладаг хамгийн ойрхон далайн эрэг учраас голдуу гадаадын жуулчид ордог Тайландын далайн эргийн хот. Сүүлд Гуилинд танилцсан охин Eve Тайландууд бараг тэр эрэг рүү очдоггүй гэж билээ. Тайландын далайг үзэе гэж бодож байвал Патаяа ойрхон бас мотоциклтой хулгайч нар их учраас болгоомжтой байгаарай гэж нэг найз минь захиж билээ.

IMG_3526.JPGБангкок автобусны төв буудлаас хүний 108 бахт төлөөд автобусандаа суучихна. Эндээс Камбож орох билет ч бас авч болно. Бангкокоос 3 цаг орчим яваад Патаяагийн манайхаар бол драгон ороход 50 бахтаар далайн эрэг хүргэж өгөх унаанууд бий. Далайн эргийн хувьд бусад далайн эрэгтэй харьцуулахад тийм ч гоё биш бохир талдаа, элсэн эрэг нь багатай. Наран шарлагын сандал нь 60 бахт билүү тэр хавьцаа үнэтэй байсан санагдаж байна. Харагдаж орчин нь Хайнаныхтай төстэй, гэхдээ хэтэрхий их моторт завьтай. Бас хүн сэлж байхад хээв нэг загасны дэгээ шидлээд зогсож байх хүн ч бий. Далайн эрэгт бол ер нь удаан саатахаар санагдаагүй.

Харин Патаяагаас 40 орчим км-ийн зайтай Аюутаяа гэж газар заан унаж үзэж. Арьс нь ширүүн, хачин том, толгой дээрээ хэдэн ширхэг хатуу сөрөвгөр үстэй. Чихэнд нь хөлөө хүргэж жолоодно. Баруун чихэнд хүргэвэл баруун тийшээ, зүүн чихэнд нь хүргэвэл зүүн тийшээ хоёуланд хүрвэл урагшаа явна. Заан 100 насладаг гэнэ. Миний унаж үзсэн эмэгтэй зааныг Сар гэдэг. 30 настай. Заан унаж байсан нутгийн залуу зураг авч өгнө. Хэсэг явж байгаад зааны соёогоор хийсэн бүтээгдэхүүн худалдаж авахыг санал болгоно. Тэр жаахан үнэтэй 300 бахтаас эхэлнэ. Харин Заан 30 минут унахад 600 бахт төлдөг юм билээ. Бидний очсон тэр парк 18 заан тэжээдэг. Байнга тэднийг өдөржин уналганд явуулахгүй бас амраана бананаар хооллоно. Банана нь бол нөхөр заанд өгч байгаа бидний гарын мөнгө гэх юмуу. Заан  унаж байгаа хөтөчдөө ч бас гарын мөнгө өгдөг. Заан их ухаантай гэж эзэн нь хэлж байна лээ. Арга ч үгүй биз. Идэж байгаа ногооныхоо шороог арилгаж иднэ, банана хальсалж иднэ. Том биетэй болохоор байнга л иднэ. Хаа сайгүй баана. Өвс иддэг болохоор баасаар цаас хийхээс ч аргагүй юм байна гэж бодсон.

Тайландад нэг анзаарсан зүйл нь зүүн өмнөд Ази эхнэр дагуулсан хөгшин Европууд их тааралдав. Аав охин баймаар насны зөрүүтэй харагдана. Тэр нь жаахан тиймэрхүү. Зарим нь загнах шахаад л харьцана. Би бодохдоо эхнэрээ нэг гэрийн үйлчилэгч маягийн байлгах хүсэлтэй хүмүүс мөнгөөр Тайланд эхнэр худалдаж авдаг юм шиг санагдсан. Яагаад гэхээр Европт бол нөхрүүд илүү эхнэрт халамж үзүүлэх соёл, хандлагатай байдаг болохоор тэр биз. Харин Вьетнамд бол хүүхнүүд нь Хятадуудтай их суудаг гэж манай найз хэлж билээ.

Үргэлжлэлийг эндээс

Advertisements

2 thoughts on “Riding an elephant – Asia tour – Part#2”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s