Asia Tour – Part #1

Амьдрал бол аялал. Аялах бүртээ би энэ үгийн утгыг улам ихээр ойлгож, дахин дахин аялах хүслээр улам бүр цэнэглэгддэг. Анх аялал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн найзынхаа буянаар би одоо үндсэндээ аялах хоббитой нэгэн болж хувираад байна. Хамгийн гайхамшигтай нь аялал бүр нэг тийм дахин давтагдашгүй өвөрмөц мэдрэмжийг надад өгдөг.

Энэ удаагийн аялал яг цэвэр аялалынх нь хувиар тооцвол хамгийн олон орноор хамгийн урт хугацаанд аялаж байгаа бас хамгийн бага зардал гаргаж байгаа аялал болоод байна. Эгч дүүсээрээ хамт аялаж байгаа болоод ч тэр юмуу нэг тийм сэтгэлд өег дулаахан, цаг агаар нь хүртэл таатай тийм л сайхан уур амьсгалтайгаар аялал маань эхэлсэн. Уламжлал ёсоор аялалаас буцах замдаа буюу Гуилинээс Бээжин орох замдаа галт тэргэнд энэхүү аялалын тэмдэглэлээ бичиж сууна.

Аялалын маршрут

Улаанбаатар, Монгол<<<Бээжин, Хятад<<<Куала Лампур, Малайз<<<Бангкок, Тайланд<<<Патаяа, Тайланд<<<Ханой, Вьетнам<<<Хао Лонг Бэй, Вьетнам<<<Гуйлин, Хятад<<<Бээжин, Хятад<<<Улаанбаатар, Монгол гэсэн чиглэлд 14 хоногийн хугацаагаар аялах аялал байлаа.

Аялалын нийт зардал: Ойролцоогоор 1,500,000₮

Аялалын эхний хэсэг – Улаанбаатар-Бээжин-Куала Лампур

 

Энэ хэсгийг өөрийн эгчдээ зориулж буулгаж тэмдэглэе гэж бодлоо. Магадгүй бас Монголоос анх удаагаа хилийн дээс алхах гэж байгаа хүмүүст ч бас хэрэг болж мэдэх байх гэж найдаж байна. Хятадад сургуульд сурахаар ирсэн болохоор нааш цаашаа олон ч удаа явах байх. Энэ удаад анх удаа газраар Улаанбаатараас Бээжин чиглэлд явсан юм. Улаанбаатараас Бээжин лүү онгоцоор явахад ердөө хоёрхон цаг зарцуулах хэдий ч хамгийн үнэтэй. Агаарын тээврийн салбарт өрсөлдөгч багатай, цөөн хүнтэй болохоор ер нь Улаанбаатараас эхлэлтэй нислэгүүд харьцангуй үнэтэй тусдаг. Олон орноор аялах гэж байгаа хүний хувьд Бээжингээс онгоцныхоо билетийг захиалахад харьцангуй хямд тусдаг юм билээ. Харин 2016 оноос Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний тасалбарын үнэ өссөн учраас бас онгоцтой харьцуулахад удаан урт хугацааа зарцуулдаг учраас галт тэргийг сонгосонгүй. Үүний оронд Эрдэм транс компанийн саяхнаас үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ чиглэл болох Улаанбаатар-Эрээний чиглэлийн автобусаар явахаар шийдсэн юм. Замын-Үүдийн хилээр гарах гэж бууж суухгүй, хил дээр оочер дугаар болохгүй, бас дундаа нэг удаа зогсож үнэгүй хооллоно, автобусны үйлчилэгчтэй энэ тэр нь ер нь бол таалагдсан шүү. Улаанбаатараас захиалах нь харьцангуй хямдхан 55 мянган төгрөг болох бол Эрээнээс захиалахад 210 юань болж байсан нь сонин санагдсан. Биднийг Бээжин орох замд цас орж гол хурдны замуудаа хаасан байсан учраас суусан такси маань багагүй тойрсон.

Бээжинд ирсэнийхээ дараа эгчийнхээ хамтаар 800 гаруй жилийн тэртээ Монголчуудын эзлэн сууж байсан хориотой хотоор зочилсон. Нэг өдөр хагас хэртэй Бээжин хоттой танилцсаныхаа дараа бид Зүүн өмнөд Азийн орнуудаар аялах аялалаа эхэлсэн дээ. Бээжингээс Бангкок орох тасалбараа харьцангуй эрт захиалсан бас үүргэвчтэй аялагч нарт зориулсан хамгийн хямд нислэгийг сонгож, хүний 90 ам.доллароор онгоцны билетээ захиалсан. Энэ удаагийн аялалаар ийш тийшээ явахад ер нь хэр их мөнгө зарцуулах баримжаатай болохын тулд алхам тутамдаа л үнэ нь хэд байх нь гэж интернэтээс хайж байсан болохоор аялалын тэмдэглэлд зөвхөн төрсөн сэтгэгдэлээ буулгахаас илүү зарцуулсан мөнгөө бичих нь надтай л адил аялах гэж яваа хүмүүст хэрэгтэй гэдгийг ойлгосон юм.

Хямдхан захиалсан онгоц маань Malaysia-ийн Air Asia-ийн нислэг байсан болохоор хамгийн түрүүнд нөгөө дуулиант Малайзын онгоцны сүйрлийн тухай бодож эхэлсэн. Яахав онгоцондоо суугаад Куала Лампураар дамжаад хүрэх газраа очсон. Малайзын онгоцны буудал дээр хэсэг саатахдаа онгоцны буудалынх нь тав тухыг л гайхаж суулаа. Онгоцны буудал дээр гэртээ байгаа юм шиг нэт ашиглаж, сургууль соёлынхоо зарим ажлыг амжуулаад авсан. Бас Муслимчуудад зориулсан мөргөлийн өрөөтэй байсан нь их таалагдсан. Онгоцны буудлын цонхоор харахад Австралитай ойролцоо цаг агаартай юм шиг санагдсан. Мод ихтэй тийм орчин харагдаж билээ.

Үргэлжлэлийг эндээс

Advertisements

One thought on “Asia Tour – Part #1”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s