Анхны гэх мэдрэмжээр дүүрэн аялал

Аялал бүхэн надад нэгэн шинэ мэдрэмж гүнзгий сэтгэгдэл үлдээдэг

 Яг одоо би Хятадын Чингхуандао хотоос Бээжин лүү буцаж явна. Хурдны зам дээр camry-ийн хойно суугаад аялалын талаар надад төрсөн сэтгэгдэлээ буулгах гэж байна.  Бөөн бодол сэтгэгдэлүүд багтаж ядан оргилж, юм бичих онгод минь нэгэнт оржээ. Хуруу минь бодлоо гүйцэхгүй алдах нь байна. Дөнгөж өнөөдөрхөн танилцсан Хятад жолооч зөвхөн намайг хүргэж өгөхөөр Бээжин лүү явж байна. Надад энэ бүх мэдрэмжийг, бодролыг олгосон тэр нэгэн хүнд баярлалаа.

Чингхуандао хотод би яг долоо хоногийн дараа хоёр дахь удаагаа ирсэн минь энэ. Хятадад ирээд үзсэн хамгийн сайн танилцсан газар одоогийн байдлаар энэ хот болоод байна. Нэг сар амьдарсан Бээжингээс илүү ойрхон санагдлаа. Би ер нь нэг газраа хоёр дахин очихийн оронд өөр газар үзэе л гэж боддог хүн л дээ. Харин энэ удаад нэг газраа хоёр очиход өмнө хараагүй зүйлээ дахин өөр өнцөгөөр харах боломж байдгийг олж мэдлээ.

   img_4692Эхний аялалаа би Хятадын уламжлалт ургацын баяр буюу Еэвэнгийн баяраар хийсэн. Бээжин дэхь Монголын оюутны холбооны санал болгосноор Бэйхаде гэх нэрээс өөр зүйлгүй бас далайн эрэг орно л гэсэн бодолтойгоор ирсэн билээ. Мэдээж хэрэг оюутнуудад зориулсан аялал болохоор хямд төсөр байх нь ойлгомжтой. Ирсэн хойноо л би цагаан хэрмийн төгсгөлийг /Зарим хүнийхээр эхлэл/-ийг энэ хотоос үзэх боломжтой гэдгийг олж мэдсэн юм.

   img_4704Хэдийгээр аялалын хөтөлбөрт багтаагүй байсан ч шинэхэн танилцсан гурван охины хамт хамгийн төсөр аялалын маршрут сонгож, үргэвчээ үүрээд ардуудын дунд ороод аялалдаа гарсан даа. Санаж явбал бүтнэ гэдэг үгийг би хэлэх дуртай. Аль жил гаруйн өмнө анх л Хятад хэл сонирхож судалж эхэлж байхдаа урд хөршид үзэж болох газруудын жагсаалтыг хараад би энд бүгдэд нь заавал очно гэж бодож байсан. Санаанд ч үгүй байтал ирсэн газарт маань жагсаалтад багтсан Цагаан хэрмийн төгсгөлийг үзэх боломжтой гэдгийг мэдээд зориг гарган алхсан даа. Хэдий биеийн байдал муу байсан ч өдрийн төгсгөлд бөөр татаж, үр дүнд нь 23 мянган алхам алхсан. Гэхдээ л би, бид чадсан. Үзнэ гэснээ үзсэн. Энэ жагсаалтын аялалыг эхлүүлсэн нь хамгийн гоё байсан. (http://www.caak.mn/view/8263377/ )

Дахиад л БЭЙДАХЕ

     Харин энэ аялалаас яг 7 хоногийн дараа хэсэг нөхдийн хамт дахиад Бэйхайдед ирлээ. Үнэндээ хэтэрхий олон анхны гэх зүйлстэй нэг дор учрахаар эхний хэдийг нь алдчих гээд байдаг юм байна.

Товчхондоо бол энэ аялалыг би намайг хурцалсан аялал гэж нэрлэмээр санагдлаа.

          Бас л хаа нэгтээ хэзээ ч юм эхлүүлсэн бодлын үргэлжлэл, хүслийг минь биелүүлэх мөч байлаа. Анхнаасаа л ямархуу түвшний аялалд гарах гэж байгаагаа сургуулийн үүдэнд хувийн унаа ирээд зогсоход л би ойлгосон. Одоо буцах замдаа бодоход яг 5 хоног сайхан зугаалжээ. Төлөөсөнд нь мэдээж 3 хоногийнхоо хичээл тасласан.

         Хятадын дундаж давхарга хэчнээн хөрөнгөтэй болж байгааг би олон хүнээс сонсож, багагүй зүйлээс уншиж мэдсэн. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр furdai /Блумбергийн нэг нийтлэлд тайлбарласнаар хятадын чинээлэг давхаргынхныг ингэж нэрлэдэг/ үеийнхэнтэй таарна л гэж бодсон. Найзын минь түнш жинхэнэ furdai уу? Эсвэл чинээлэг дундаж давхаргын төлөөлөл үү гэдгийг мэдэхгүй ч хийж байгаа үйлдэл нь надад бол чамгүй бэлтэй нөхөр шиг санагдсан. Гэхдээ тэр баян айлын бандгар бацаан шиг бас ч тийм нөхөр бол биш юм шиг санагдсан. Аялалын турш нэг хувцастай гаргаж байгаа үйлдэл зэргээс нь харвал энгийн л санагдсан. Энэ бол аялалын явцаас харсан миний дүгнэлт.

    Жинхэнэ юм үзэж нүд тайлуулсан аялал маань завин дээр оройн зоог барихаас эхэлсэн. Бээжин хот дэхь Монгол дуутай ганц караокед орсноор аялалын маршрут үргэлжилсэн дээ. Эхний өдөр бол хүний нутагт ирээд Монгол дуу дуулах дуулах хоббитой над мэтийн нөхдөд сайхан л байсан.

      Аялалын хоёр дахь өдөр хоолны хувьд шинэ соёлтой танилцсан Хятад хоолонд нэг л идээшиж өгөхгүй байсан надад Солонгос хоол сайхан байсан. Дараа нь Хятадын хамгийн хүндтэй зочиндоо өгдөг Бээжин нугасаар оройн хоолонд дайлуулсан. Аманд ороод хайлах тэр мэдрэмж бас л сайхан. Хоолны хажуугаар өрнөсөн яриа зоогийн ширээнд суух хамгийн хүндтэй зочин болох Таншан хот дахь Бээжин нугасны сүлжээ рестораны эзэн нас нэлээд өндөр ч их л толитой өтөлсөн хөгшин лүү чиглэж байлаа. Энэ ресторан нутагтаа хамгийн алдартай. Мао Зе Дуны ерөнхий сайд нь ирж зоог барисан зураг үүдээр ормогц өлгөөтэй. Найзуудын минь хэлснээр Бээжин нугасыг жинхэнэ хуучны уламжлалт аргаар пийшэн дээр хийдэг. Гал тогоо нь мах, ногоо гээд төрөл бүрээрээ тасалгаатай цэвэрхэн цэмцгэр гэж чигтэйхэн гэнэ. Үүнд нь би огтхон ч эргэлзээгүй. Эзнийх нь байгаа байдал надад үүнийг нь бэлхнээ нотлоод өгсөн. Чамбайлж боосон уутнаас нэг болцуурхуу юм гаргаж ирээд л түүгээр л хоол хийлгүүлэх янзтай тогоочийг нь дуудаад оруулаад ирсэн яриад л байна. Хэлийг нь дөнгөж сурч эхэлж байгаа би биеийнх нь өгүүлэмжээр түүнийг нь гадарласан.

    Хоолны ширээн дээр хэдэн тэрбумаар хэмжигдэх ажлын яриа өрнөв. Ёстой миний хуучин ажилдаа өдөр бүр хийдэг байсан бизнес мэдээ, компанийн ажил хэрэг жинхэнэ утгаараа тэнд явагдсан даа. Монголд ийм яриа явдагдаж байхдаа нэг биш нэлээд хэдэн удаа таарч байсан ч Хятад бол яалт ч үгүй их гүрэн юм байна. Зөвхөн энгийн нэг бизнесмэн нь 30-40 компанитай нэг нэгж нь 50-60 тэрбумын орлого хийдэг гэхээр нээрээ л дэлхийн 2 дахь том эдийн засгийн өсөлт ингэж өгөөжтэй байх нь аргагүй шүү дээ гэж бодмоор… Монголын зах зээл үнэхээр л жижигхэн юм даа гэх бизнесийнхэний амны уншлагыг ахин дахин амандаа уншив. Нөгөө талаас энд ирсэн минь зөв болжээ гэх бодлоо улам улам бататгав.

Гэхдээ энэ намайг хурцалсан аялалын минь дөнгөж эхлэл нь байлаа. Маргааш нь бид Таншанаас Чингхуандао хот руу хөдөлсөн. Бидний буусан буудал эндээ бол дундаж нь харин Монголынхоор бол Шангри-Ла хавьцаа. Цонхоор далай ямар гоё харагдана гээч… Цонхоороо далай хараад хойш налж суугаад кофе уугаад суух тэр мэдрэмж бас гоё.

    Би ахиад л шуналтсан эрт орой ерөөсөө л хэзээ нэгэн цагт далайн эрэг дээр нэг ийм байшинтай болий л гэж бодсон. Хэсэг амраад бид дэлгүүр хэссэн. Яагаад гэхээр би энэ аялалд явах тухай огт ч төсөөлөөгүй байсан. Тэгээд өмссөн хувцастайгаа үүрсэн цүнхтэйгээ л аялалд явсан. Сургуулиас хувцасаа авая гэхэд цаг алдаад яах вэ замаасаа дэлгүүрээс авчихая гэхээр нь за л гэлээ. Тэгээд Чингхуандао хотын төвийн нэг дэлгүүр ороод дөрвөн залуу дагуулаад дэлгүүр хэсч үзэв. Бас л сонин мэдрэмж дөрвүүлээ надад зориулж хувцас харна. Дөрвөн өөр стиль… Мафийн толгойлогч аятай л… Би ч санаа зовохдоо хүний цаг үрээд яахав гэж бодоод нэг тасаг руу нь ороод сонголтоо хийлээ. Яг л нөгөө Хөөрхөн хүүхэн кино нь дээр Жулиа Робэртс дэлгүүр хэсдэг тэр хэсэг мөөн. Дэлгүүрийн худалдагч нар нь хувцас барьж гүйлдээд л болдог бол аваад л аваад л баймаар байсан. Гэхдээ би сольж өмсөх нэг л хувцас авах хэрэгтэй болохоор яалт ч үгүй нэг дээр л бууж байгаам чинь… Амьдралдаа анх удаа үнийг нь харалгүй худалдан авалт хийсэн маань тэр… Тэгээд кассан дээр очоод төлбөр төлж байхад хальт сонсохнээ оюутан би сарынхаа стипентээс давсан мөнгөөр, сар амьдрахад хангалттай хүрэх мөнгөөр нэг цамц, нэг өмд, нэг ороолт л авсан байх нь байна ш дээ… Ямарав? Гэхдээ би шоконд ороогүй ээ. Юм үзсэн царай гаргаад л өнгөрсөн. Бас хүн юм байна талархснаа илэрхийлэе гэж бодоод баярлалаа гэхэд дараа нь бүүр үнэтэйг нь авч өгнөө гэдэг байгаа… Амьдралаа гэж… Хятадын зарим тосгонд зарим хүн 10хан юанийн төлөө бүтэн сар хөдөлмөрлөж байхад зарим нь танихгүй шахуу хүнд 3500 юаниар хувцас авч өгч л байдаг.

Гэхдээ хүний орлого нэмэгдэхийн хэрээр зарлага өсдөг ч мөнгөтэй хүнд илүү олон боломж нээгдэж, өргөн хүрээнд ажиллах боломж нээгддэг. Мөнгө мөнгөө дууддаг гэдэг чинь л энэ…

         За тэгээд өмссөн хувцасныхаа шошгыг худалдагчаар таслуулаад аялалдаа мордсон доо… Ахиад л хоолны соёл идэж үзээгүй хоолтойгоо учирах мөч. Далайн хоол Ванфучинд ярвайгаад идэхгүй байсан өтөө, дун, хясаа, сам хорхой, хавч идэж сурлаа. Ариель хоолны ширээний ард суугаад сэрээгээр үсээ самнахтай л ижилхэн юм болсон доо. Тоть шиг хүн дуурайгаад тэгээд бурууг нь амандаа авч хийгээд сүүлд мэдэхнээ хавчны гэдэс дотрыг идсэн байгаам чинь…     Юм мэдэхгүйн зовлон их шүү!!!

      Юм үзэж нүд тайл энэ миний freestyle л гэдэг үг санаанд орж байсан… Дараа нь далай руу явж элсний мотоцикл унаж үзэв… Ер нь энэ аялалаар надад хоёр дахь удаагаа хийж үзсэн юм нэг ч байхгүйм байнаа. Элсний мотоцикл хүртэл унаж үзээгүй байгаам чинь… Яаж азаар сая өвөл Хайнанд усны мотоцикл унаж үзсэн байсий. Тэр мэдрэмжтэй харьцуулахад ер нь төстэй. Гэхдээ их гар эрвэгнүүлнээ. Эхэндээ жаахан хэцүү ч сүүлдээ сурчихдаг л юм байна лээ. Далайн эрэг дээр хурдтай салхи татуулаад давхих ч бас л сайхан л юм билээ л дээ. Даанч зураг авхуулахаа мартчихжээ.

     Бидний аялалын 5 хоногт ихэнх өдөр нь салхитай байсан. Өнөөдрийг эс тооцвол… Далайн усны түвшин нэмэгдсэнээс болоод хийнэ гэж байсан зүйлд бага зэрэг өөрчлөлт орсон ч ерөнхийд нь болсон хийсэн. Миний үзсэн дараагийн шинэ мэдрэмж, магадгүй хамгийн бага сэтгэгдэл төрүүлсэн ч хамгийн шунал хөдөлгөсөн нь…

IMG_4861

Магадгүй салхитай байсан болохоор хэсэгхэн зуур л байсан нь төдий л гүнзгий сэтгэгдэл төрүүлээгүй байх… Тэгээд ч өмнө нь Хайнанд байхад энэ төрлийн завин дээр сууж байсан болохоор тэр биз. Гэхдээ Хайнанынх арай том байсаан 100-аад хүн суудаг. Энэ завь бол нөгөө дэлхийн тэрбумтангуудын бэл бэнчингээ гайхуулдаг өнөөх алдартай эд шүү дээ. Хэдхэн хүн суудаг, тэгээд шал нь толь шиг гутлаа тайл энэ тэр гээд л… Цагийг нь 10 мянган юаниар түрээслэдэг юм байна. Завин дээр сууж байхдаа энүүгээр хол аялалд явбал яадаг бол гэж бодсон. Бас их шуналтай ийм завь хэд гэх бол ч гэж бодож байх шиг!!!

 

Орой нь сайхан Хятад саун массажанд орсон. Ер нь хоёр ч удаа юм байна. Эхнийх нь Таншанд байсан. Яг л манай Соёл шиг байсан. Ялгаа нь Хятад охидуудын биеийн онцлогийг л харах шив дээ. Яг манай нэг эрэгтэй найзын хэлсэн шиг байсан. Үнэ нь хэд байсныг би үнэндээ мэдээгүй ээ. Бодвол үнэтэй л байсан байх. Охин биш шүү. Тэр газрын үйлчилгээний үнэ ш дээ. Бас энд би сэлж сурая л гэж бодсон. Тэгээд өөрийгөө зэвсэглээд авсаан бас…

Тэгээд нөгөө манай Шангри-Лархуу буудлаасаа гараад ахиад нэг газар ирлээ. Үнэн хол тасархай… Далайн эргээр гольфийн талбайтай, морин тойруулга, элсэн уул энэ тэртэй. Далайн эрэгтээ зориулж торгон элс авчирч асгасан. Тэр тохижилт энэ тэр нь үнэн хол тасархай. Доороо нэг давхартаа зугаа цэнгэлийн бүх юм байнаа. Хятадууд нээрээ үнэн юмыг хийж чаддаг болсон байгаа юм чинь. Энд бол хөл ихтэй. Changli хотын Arcade буудал гэсэн байхаа. Нэг хаус нь л 1000 гаруй метр квадрат гэсээн.!

Хаус гэснээс бас далайн эргийн хаусуудыг түрээслэхээр сонирхож харсан юм байна. Үзэгдэх орчин үнэн сайтай хоногийн 3000 юань гэсэн. Энэ гэхдээ Аркаде-аас тусдаа л даа…

Тансаг буудалд нэг тарвалзаж үзсэн. Лоббид нь байх тэр усан дээрх цагаан төгөлдөр хуурыг хараад төгөлдөр хуур тоглож сурах минь яав даа л гэж бодсон. Тэндээ нэг Хятад охинтой найз болсон. Төгөлдөр хуур тоглож байсий. Англиар нэг хагас дутуу ярьдаг. Ер нь Хятадад Англиар ярьдаг хүн олох хэцүү шүү!

За тэр яахав! Би эндээс юу мэдэрсэн гэхээр… Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг номны хэсэг л надад санаанд орж байсан. Үнсгэлжингийн сургааль гэдэг хэсэг. Магадгүй Үнсгэлжин хааны ордонд ороод вальс яаж эргэхийг, дээдсийн хүрээлэлд ороод биеэ яаж авч явахыг мэддэггүй байсан бол ханхүүгийн хайрыг татаа ч үү үгүй ч гэдэг хэсэг. Нээрээ л тийм эрт орой хэзээ нэгэн цагт гарч ирэх боломжид хэзээд бэлэн байх хэрэгтэй. Хэдий Үнсгэлжин шиг зарц мэт амьдардаг байлаа ч дээдэс шиг биеэ авч явж сурах хэрэгтэй. Үүнийг л тэр л орчин надад хэлж өгсөн. Тийм л тансаг орчин байсан. Би бас азтай хүн шүү.

Дараа нь аялалаас буцаж буй өнөөдөр авсан миний мэдрэмж!!! Загасчлах. Гэхдээ бүүр гүн цэнхэр далайн гүнд жинхэнэ загасчны завин дээр…

fullsizeoutput_32f

Загас бариад байвал нээрээ л хоббитой болмоор юм байна лээ. Хүний мэдрэмжийг их хөгжүүлдэг юм шиг санагдсан. Загас барих гэж хүлээх зуураа гүн цэнхэр далай харж алжаалаа тайлна. Барих тэр мөч бол гайхамшигтай. Гэм нь би загас бариагүй. Баахан наймаалж л барьсан. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Далайн эргээр эгнэсэн тэр олон завийг хараад яагаад ч юм нэг Европын уран зохиол санаанд ороод байсаан.

Орой нь барьсан загас, наймаалжаараа хоол хийж идсэн. Гэнэт нэг дуу санаанд орчихлоо “Үерийн усанд өмдөө угаагаад, үхэр буугаар шумуул агнаад, агнасан шумуулаа шарж идээд, сайхан жавхаа бидэнд байнаа” гэж… Тэрэн шиг л юм болсон доо. Хөөрхий тэр наймаалж, далайгаас дэгээнд гохдогдоод миний ходоодонд орчих ч гэж дээ. Гаргаж ирж байсан нь санаанд ороод өрөвдөөд байхий!!! Дотор муухай оргичихлоо.

Энийг бичсээр утсаа тоншсоор байтал Бээжиндээ ирчихжээ.

Аялал бүхэн үргэлж гайхамшигтай! Шинэ байдаг. Хэдий чи нэг очсон газраа дахин очиж байгаа ч гэсэн.

Аялалын тэмдэглэлээ тухай бүрт нь бичиж байхгүй бол зарим нэг жижиг сажиг зүйлийг мартчих тал байх гээд байдаг юм шүү…

Аялалын нийт өртөг 700 юань

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s