BunGee Jumping!!!

Одоо миний хэлэх зүйл бол энэ аялалын хамгийн сэтгэгдэл төрүүлсэн. Зөвхөн энэ аялалын биш амьдралын минь мартагдахааргүй хэр барагийн хүн зориглож хийхгүй тийм нэг тэнэг үйлдэл!!! Энэ бол чөлөөт уналт Bungee jumping!!!

Ёоооё бодохоор л цусан дахь хамаг адирналин ялгарч байгаам чинь… Үнэн аймар, гоё, солиотой, тэнэг гээд олон мэдрэмж давхацсан үйл явдал болсон.

<<<< Watch here video>>> Ийм бичлэг би өмнө нь нэтээс харж л байсан болохоос үсэрнэ энэ тэр гэж бодож байгаагүй ээ!! Тэгээд бидний очсон паркт тийм юм байдгийг дуулаад яавал ч яая л гэж бодсон. Үсрэх болоод хүний 100 юаниа өгөөд дээшээ гарлаа. Лав 9 давхарт гарсан. Тэгээд үсрэх болоход хамт гарсан залуучууд ч болчихлоо. Би ч за яадий одоо л биш бол хэзээ гэж өөрөөсөө асуугаад л хөлөө боолгоод эхэлсэн. Яг үсрэх гээд байрлалаа аваад зогсож байхад л за болий л гэж бодсон. Хэл мэдэхгүйн буянаар яалт ч үгүй үсэрсэн л дээ. Болий гэж хэлж амжаагүй, үгээ бодож олоогүй байж байтал түлхэчихэж байгаа юм чинь… Доошоо унаж байхдаа бол юу ч боддоггүй, мэдэрдэггүй, харж чаддагүй л юм байна лээ л дээ! Эхний удаад л байх л даа… Ингээд бичсэн чинь одоо хүртэл тэр мэдрэмж арилаагүй огшоод л гараад ирж байна ш дээ. Үсрэхэд бол гайгүй. Хүмүүсийн бодож байснаас энгийн. Гэм нь тэр савлахад л аймар юм байна. Чарлахаас өөр юм хийхгүй байгаам чинь. Ёстой л нэг хойлойныхоо чадлаар чарлаж байгаам чинь!!! Сүүлдээ уужраад одоо ч юугаа хийж чарлах вэ дээ гэж бодоод ус руу харсан, толгой руу цус юүлэгдэж байгаа бололтой дүйнгэ оргиж байнаа. Тэгсэн тэндээс л нэг завьтай нөхөр саваа явуулж байна. За эндээс л зуураад авий гэж бодоод л ухас хийсэн. Нөгөө Хятад чинь л ингэ тэг л гэжийнэ. Түрүүнэ ажиллахгүй байсан толгой чинь бушуухан л Хятадаар энэ л миний амьд гарах боломж гэсэн шиг “Би гадаад хүн. Юу ч ойлгохгүй шүү” л гээд хэлээд авч байна. Тэр завин дээр бэхэлгээгээ тайлуулах гээд дээшээ хараад хэвтэж байх мөч ч бас гоё байсан шүү. Би инээгээд л байсан учир зүггүй. Тэгээд завинаас буугаад газар дээр гарч ирээд шатан дээр гишгэхэд л би айснаа мэдсэн. Өөрийн эрхгүй гар салгалаж байгаам чинь. Тэгэхэд л би тархи зүрхнээс хурдан ажилладаг юм байна гэж бодсон. Магадгүй зүрхэнд очих ёстой байсан цус нь тархинд очцон байсан байх. Хэсэг байж байгаал тайвширсан. Тэгээд л айдсаа давсан тэр мөчид адерналин ялгардийм байна лээ. Ёстой яавал ч яана гээд л хамаг эмоци гарч ирж байгаам чинь. Бахдалтай нь аргагүй батераа татуулж аваад л зураг дарсан залууг хорстол нь цохисон доо.

IMG_4886

Гэхдээ энэ үйлдэлдээ хэзээ ч харамсаагүй ээ. Хэр барагийн хүнд байхгүй зориг надад байдаг юм байна гэдгээ мэдэж авсан. Үсрэхийн өмнө үхчихвэл гэж цухас бодсон ч сүүлд нь үхэхгүй нь мэдээж л байсан байна ш дээ л гэж бодсон. Магадгүй дараа нь ахиад ийм зүйлтэй таарвал би үсрэх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан үсэрч байхдаа хийлгэсэн тэр бичлэгийг хараад би хэзээ ч уйдахгүй гэдгээ л мэдэж байна. Нэгэн зэрэг сэтгэл хөдлөлийн тийм олон эмоцийг мэдрэх боломж энэнээс өөр байхгүй ч байж мэдэх юм.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s