Lake Baikal – Inner Peace

Нуурын эрэг дээрх намуухан усны долгио, хараа үл хүрэм тэр нэгэн алс хязгаар, дотоод амар амгаланг эндээс л би мэдэрч, аялалын амтанд эргэлт буцалтгүйгээр шунан дурласан билээ. Амраг хайртаа аялалаар сольж, өөртөө олгох хамгийн том шагнал минь аялал байж, жилд заавал хамгийн багадаа нэг удаа хаа нэгэн шинэ орон зайг өөртөө нээх тэр нэгэн андгайг анд найзынхаа хамтаар ариун тунгалаг Байгал нуурын эрэгт үлдээгээд эх нутаг өөд буцсан даа. 

IMG_0504

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу Үндэсний их баяр наадмын үеэр улс даяар тав хоног амрах шийдвэр гаргаж, мөн ОХУ руу Монгол улсын иргэд 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог болсон шинэхэн сайхан боломжуудыг ашиглаж амьдралынхаа хэмнэлд нэгэн цоо шинэ хэмнэл нэмсэн нь тэртээх нэгэн өдөр миний Монголынх байсан Байгаль нуурыг зорьсон аялал байлаа. Алтанбулагийн боомтоор цааш хил гараад ёстой л үлгэрийн гэмээр Сибирийн ойн дундуур дардан замаар урагшилж, Байгаль нуурыг зорьсон билээ. Аялалын минь хамтрагчдаар багын минь найз Анужин, ажлын минь найз Ану гээд хоёр АНУ-ын хамт би аялалд мордсон юм.

IMG_0652Аялалыг маань Facebook-ын Дэлхийгээр аялагчдын группын админ Анжгай ах зохион байгуулж, хөл хөсөр гар газар юунд ч санаа зовох юмгүй жинхэнэ утгаар нь амарч бие сэтгэлийнхээ хувьд бүрэн цэнэгийг би тэр аялалаас авч билээ.

Аялалд явах анхны өдрөө би нэг л зүйлийг их тод санадаг. Гэнэт утас дуугараад “Нараа, Би хамт явья” гэх Ану-ийн хоолой сонсогдож билээ. Тэгж л бид ганзага нийлж, “жаргаж үхэхээр” явцгаасан даа.

IMG_0501
Хулгайгаар авсан зураг минь

Улаанбаатараас гараад хагас өдрийн хэртэй яваад бид ОХУ-ын Улаан-Үүд хотод ирж, тэндээ Модерн Номадсын салбараар үйлчлүүлж, тэр өдрийн хоолны амт одоо ч аманд амтагдах шиг.  Хүний нутагт Монгол хоолны газарт үйлчлүүлэх тэр мэдрэмж яг л ээжийнхээ цайг санан байж оочлох шиг сайхан байсан. Бахархмаар ч юм шиг.  Дараа нь Итгэлт хамбад мөргөж, хориотой модны жимс амттай гэгчээр нөгөө Хамбынхаа зургийг дараад амжив. Тэр хавьдаа бас хөөрхөн рашаан ч уугаад биеэ домноод авсан шүү.

Үүний дараа хэсэг яваад Байгаль нуур дээр ирсэн дээ. Энд л би жинхэнэ тайтгаралыг олж авсан. Оюун санаагаа жинхэнэ утгаар нь амраасан даа. Юм бодох гэвч юу ч орж ирэхгүй тийм л том уужрал. Тухайн үед би хуримаа хийгээд хагас жил ч болоогүй байсан хэрнээ нөхрөөсөө салчихсан байлаа. Салалтын дараах цочролоос болж би гэдэг хүн хүнээ байж эхэлсэн үед найз минь намайг эмчлэх санаатай энэ аялалд дагуулж явсан. Тэгэхэд

Анужин бид хоёр жил бүр наадмаар заавал аялаж байна гэж тангараг өргөж билээ.

Энэ аялалаас би өөртөө бараг бүтэн жилийн цэнэгээ авсан гэж боддог. Байгаль нуур луу аяласныхаа дараа би өөрийгөө дахин цоо шинэ нэгэн болгож, өөртөө байгаа сайн чадвараа улам хөгжүүлж, илүү сайн хүн байхыг хичээх болсон. Бас нуурын эрэгт байх Монгол гэрүүд, хөдөөгийн бяцхан тосгон дахь үдшийн цэнгэл, халуун рашаанд орсон гээд олон сайхан дурсамжууд одоо ч шинээрээ мэт… Нуурын эрэг дээр дарсан тэр зураг одоо ч яг л өчигдөрхөн мэт мэдрэмжийг надад өгдөг учраас би гар утасныхаа дэлгэцэн дээр хадгалсаар… Аялалын сайхныг би тэндээс мэдэрч, жилийн хамгийн том ажлаа өөртөө дахин дахин сануулдаг.

2017.09.05-ны 23:40 минутад эргэн сийрүүлж бичив. Бээжин хот

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s